Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
“Мах импэкс” 50 тонн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ үйлдвэрээ нээлээ

“Мах импэкс” 50 тонн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэ үйлдвэрээ нээлээ

“Мах импэкс” хувьцаат компани Австри улсын BERTSCH-Laska групп компанитай хамтран, хоногт 50 тонн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж, өнөөдөр түлхүүрээ гардан авлаа. Тус үйлдвэр нь эрүүл ахуйн стандартын шаардлагыг өндөр түвшинд хангасан Ази тивийн дөрөв дэх үйлдвэр болж байна. Үйлдвэр ашиглалтад орсноор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад зогсохгүй, бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг  олон улсад экспортлохоор боломж бүрдэж байна. Эхний ээлжид Хятад, Солонгосын зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахаар ажиллаж байна.

Орчин үеийн тоног төхөөрөмж бүхий, шинэ жишиг нэвтрүүлсэн уг үйлдвэр нь Ази тивд нээгдсэн, эрүүл ахуйн стандартыг дээд түвшинд хангасан дөрөв дэх үйлдвэр болж байна.

“Мах импэкс” ХК-ийн шинээр ашиглалтад оруулж буй үйлдвэр нь хоногт 50 тонн бүтээгдэхүүн ( бүх төрлийн хиам, зайдас, салями, хагас боловсруулсан, хөлдөөсөн бүтээгдэхүүн  (банш, бууз, пицца, ази бэлэн хоол гэх мэт), утлагат бүтээгдэхүүн) үйлдвэрлэх хүчин чадалтай.

Тус үйлдвэр түүхий утлагат салями, беконыг  шарах төхөөрөмжийг МОНГОЛД АНХЛАН үйлдвэрлэлдээ нэвтрүүлж байна. Ингэснээр хэрэглэгч та бүхэн импортыг орлох мах, махан бүтээгдэхүүн, дэлхийн амтыг эх орондоо мэдэрч, дотоодоосоо худалдан авах боломж бүрдэж байна.

 

Шинэ үйлдвэрийн технологийн онцлог тал нь  Герман улсад үйлдвэрлэгдсэн дэлхийд тэргүүлэгч BASTRA брендийн олон үйлдэлтэй /чаналга, шарлага, утлага, жигнэлт/ бүхий камерууд, мөн чаналгын тогоонууд, түүхий утлагаар хатаасан мах, хиам үйлдвэрлэх өрөө, бүтэн болон хагас утлагат хиам үйлдвэрлэх зориулалтын дагуу хэм, чийгшил тохируулагч бүхий өрөөнүүдтэй. Энэхүү үйлдвэр нь ISO: 9001, ISO:22000, HACCP  стандартыг мөрдөж ажиллах юм.

Түлхүүр гардан авах ёслолын үеэр “Хиам консервын үйлдвэр” ХХК-ийн захирал Б.Бадмаа “Манай үйлдвэр ашиглалтад орсноор өдөрт 41 тонн боловсруулсан бүтээгдэхүүн, 10 тонн хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ. Мөн “Мах импэкс” ХК-ийн үйлдвэрлэдэг үндсэн бүтээгдэхүүнүүдээс гадна, түүхий утлагат буюу хатаасан, төрөл бүрээр утаж боловсруулсан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхлэхээр бэлтгэж байна.

Манай улсын дотоодын зах зээлд өдөрт 37 орчим тонн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэгддэг. Бид үйлдвэрээ ашиглалтад оруулснаар дотоодын зах зээлээ хангаад зогсохгүй, экспортод гаргах боломж бүрдэж байна. Бид ойрх Дорнодын улсууд болон зэргэлдээх хөрш улсуудын хүнсний зах зээлд “Мах импэкс”-ийн бүтээгдэхүүн байршина гэдэгт итгэлтэй байгаа. Экспортын төлөвлөгөөний хүрээнд олон улсын түншүүд маань консалтинг хийж эхэлсэн. Түүнчлэн, хамтрагчидтайгаа франчайзингийн эрхийн талаар ярилцаж байна. Юун түрүүнд бүтээгдэхүүнээ Солонгос, Хятадын зах зээлд гаргахаар бэлтгэж байна” гэсэн юм.

Цаашид  “Мах импэкс” хувьцаат компани Австри улсын BERTSCH-Laskа компанитай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж, 150 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хүнсний зориулалтын хөргөлттэй агуулах, мөн 40 тоннын багтаамжтай махыг хорогдолгүй гэсгээх, мах ангилан сортлох үйлдвэр барих төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан