Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Гурван настай хүүгийн ээж Зөрчлийн хуулиар 300 мянган төгрөгөөр торгуулжээ

Баянгол дүүрэгт 3 настай хүүг хамтран амьдрагч нь зодож хүнд гэмтээсэн хэргийг ЦЕГ-аас тодрууллаа. Ингэхэд холбогдогч Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ болон 16.7 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/ зүйл ангиар Шүүхэд шилжсэн байсныг Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.

Холбогдогч Э нь өмнө нь шалгагдаж байсан бусдыг залилсан хэрэгтээ шүүхээс хорих ялаар шийтгүүлээд байгаа бөгөөд дээр дурдсан зүйл ангиар дахин шийтгүүлэх юм.
Харин 3 настай хүүгийн ээжид Зөрчлийн тухай хуулийн 6.20-д зааснаар буюу Хүүхдийн эрхийг зөрчих зүйл ангийн зөвхөн хүүхдийн дэргэд архидан согтуурсан хэрэгт холбогдуулан 300 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Одоогийн байдлаар хүүгийн биеийн байдал тааруу, гадаадад эмчлүүлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан