Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Шинэ Драгон төвийн үүдний шилэн фасадны хэсэгт гал гарлаа

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Шинэ Драгон төвийн үүдний шилэн фасадны хэсэгт гал гарсан дуудлага 13:29 цагт Мэдээлэл шуурхай удирдлагын төвд ирсэн.

Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 26, 18 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

Гал түймрийн тархалтыг 14:02 цагт зогсоосон. Бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг төвийн баруун хойд талд ШТС байдаг тул галын тархалтыг шуурхай зогсоосон болохыг НОБГ мэдээллээ.

13:55 2023/08/21

Драгон төвд 13:30 цагийн орчимд гал гарчээ. 

Одоогоор галын шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл тодорхойгүй байна.

Нийслэлийн Онцгой Байдлын Газраас галын дуудлага мэдээлэл хэзээ ирсэн талаар болон хэдэн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа талаар тодруулахад "Мэдээллээ нэгтгэж байна, удахгүй хариу өгөх болно" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан