Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
"Өчигдрийн борооны үеэр далан шуудуу задарч, сэтэрсэн нөхцөл үүсээгүй"

 "Өчигдрийн борооны үеэр далан шуудуу задарч, сэтэрсэн нөхцөл үүсээгүй"

Улаанбаатар хотод өчигдөр үдээс хойш үргэлжлэн орсон борооны үеэр Сэлбэ голын сав орчим, Дарь-Эхийн төв зам дагуу борооны ус урссан байдалтай, усны түвшин бага зэрэг нэмэгджээ. Үерийн далан шуудуу задарсан, сэтэрсэн нөхцөл үүсээгүй байна.

Харин автомашин шаварт суусан тухай нэг дуудлага Онцгой байдлын байгууллагад 23:10 цагт иржээ. Тодруулбал, Налайх дүүргийн “Горхийн баруун салаа” гэдэг газар иргэний “Форд транзит” маркийн суудлын автомашин шаварт суусныг татан гаргасан байна.

Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хойд хэсгээр усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан