Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
С.Чулуун ажлаа өгч, оронд нь Д.Заяабаатарыг томилов

 

Олон улсын Монгол судлалын холбооны хурал өчигдөр /2023.08.14/ болж, Ерөнхий нарийн бичгийн дарга С.Чулуун ажлаа өгчээ. Түүний оронд МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Д.Заяабаатарыг томилсон байна.

Хэдийгээр С.Чулууныг бусдын оюуны бүтээлийг хуулбарлаж, бүтээлийн жагсаалтаа хуурамчаар үйлдэн, оюуны өмчийг зөвшөөрөлгүй хуулбарласан гэх мэдээлэл цацагдсан ч тус холбооны дүрэм журмын дагуу ээлжит хүнийг томилсон гэдэг мэдээллийг эрдэмтэн судлаачид өгөв.

Монголд Олон улсын монголч эрдэмтний XII их хурлыг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй. “Монголын энх тайван ба түүхэн туршлага” сэдвийн хүрээнд иххуралд оролцохоор дэлхийн 27 орны 500 гаруй эрдэмтэн судлаач хүрэлцэн ирж, оролцож байна.

Монгол хэл бичгийн эрдэмтдийн анхдугаар их хурлыг 1959 онд Улаанбаатар хотод зохион байгуулж байв. Тухайн үед Монголын шинжлэх ухааны академийн дэргэд 1970 онд академич Б.Ширэндэвээр ахлуулсан хэл бичгийн эрдэмтдийн их хурал зохион байгуулах байнгын хороо байгуулсан байна. Байнгын хороо хэд хэдэн удаа хурал зохион байгуулж, 1987 онд болсон монголч эрдэмтдийн тавдугаар их хурлаас Олон улсын монгол судлалын холбоо (ОУМСХ)-г байгуулж, тухайн үеийн Сайд нарын зөвлөл албажуулж тогтоол гаргаж байжээ.

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын төрөөс энэ холбоог анх байгуулж, одоо төрийн бус байгууллагын хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бие даасан байгууллага болжээ.

Энэ холбоонд дэлхийн 40 орчим орны 600 гаруй судлаач гишүүнчлэлтэй байдаг аж. Холбооны ерөнхийлөгчөөр нь Унгар улсын эрдэмтэн Бирталан Агнеш ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан