Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө.

Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө. 

Барилга, хот байгуулалтын сайд, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд нарын хамтарсан тушаалаар хаягжилтын нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх ажлын хэсгийг байгуулан ажиллаж байгаа билээ.

Өнөөдөр тус ажлын явцыг танилцуулах хурал болсон байна. Энэ үеэр Барилга, хот байгуулалтын сайд хаягжуулалтын нэгдсэн системийг нэвтрүүлэх ажил удаашралтай байгааг нийслэлийн холбогдох албаныхан, ажлын хэсгийн гишүүдэд анхааруулж, ажлаа эрчимжүүлж, хаягжилтын асуудлыг яаралтай шийдэхгүй бол олон хүндрэл бэрхшээлүүд гарч байгааг анхаарууллаа.

Тодруулбал Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын хаягийн системд бүртгэлтэй 741,827 барилгын мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгэлтэй барилга, байгууламжийн мэдээлэлтэй тулгаж, шалгахад 65.5 хувьтай таарч байжээ.

Иймд нийслэлийн хэмжээнд хаягийн мэдээллийн санд зураглагдаагүй гудамж, зам, талбайг зураглах, нэгж талбар болон барилга байгууламж, орц, гарцын мэдээллийг тулгаж, дундын мэдээллийн нэгдсэн системтэй болж, хаяг байршил заагч аппликэйшнүүд зөрөхгүй нэгдсэн өгөгдлөөр ажиллах ёстойг сануулж, холбогдох байгууллагуудыг ажлаа эрчимжүүлэхийг үүрэгдэв.

Мөн хаягийн нэгдсэн систем хэрэглээнд нэвтэрвэл төрийн үйлчилгээг хүртээмжтэй, шуурхай хүргэх нөхцөл бүрдэхээс гадна хаяг байршлыг ертөнцийн зүг чигээр заадаг эмх цэгцгүй байдал засарч, төрийн болон бизнесийн үйлчилгээнд учирч байсан хүндрэлүүд шийдэгдэнэ гэлээ.

Хуралд Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал болон НИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн засаг дарга нар, НЗДТГ, УБЕГ, холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл, ажлын хэсгийн гишүүд оролцсон байна. 

 

Эх сурвалж: Барилга, Хот Байгуулалтын Яам 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан