Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Үерт урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргажээ


Үерт урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргажээ

Улаанбаатарт буусан үерийн дараах цэвэрлэгээ, сэргээн босгох ажлын явцын талаар Онцгой байдлын байгууллагаас мэдээлэл өглөө. 

ОБЕГ-аас "Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үерийн улмаас үүссэн нийт 1,003 тонн лаг шавар хог, шороог цэвэрлээд байна. Үерийн усанд урссан 54 тээврийн хэрэгслийг татан гаргаж, авто замыг чөлөөлж, Хот тохижилтын газрын 89 хүнтэй баг 24 машин механизмтай ажиллаж, хог, лаг шаврыг цэвэрлэн Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн хүргэж байгаа. Үерийн усанд урссан Дарь-Эхийн уулзвар, Дамбадаржаагийн уулзвар, Дарь-Эхээс Монел руу эргэдэг хэсгүүдийн уулзвар, мөн 127 дугаар сургууль, “Элбэг” хүнсний дэлгүүрийн уулзварыг хаасан. Авто замын газрын баг зүүн захаас замын зорчих хэсгийг хусаж, хуурай дайрга шороог автомашинаар зөөн тээвэрлэж байна" гэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан