Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ээж, дүүгээ алдсан охин захидал ирүүлжээ

Өмнөговьд согтуу жолооч айлын гэрийг дайрч нэг гэр бүлийн хүмүүс амиа алдсан харамсалтай хэрэг явдал болоод удаагүй. Тэгвэл тэрхүү эмгэнэлт явдлын золиос болон үлдсэн охин манай сайтын редакцид захидал ирүүлжээ. Түүний захидлыг ямар нэгэн засваргүйгээр нийтэллээ.

Нүдэн дээрээ хайртай хүмүүсээ аварч чадалгүй алдана гэдэг ямар аймаар болохыг Цогт даргаа та ойлгохгүй байна гэжүү дээ…

Сайн байцгаана уу, эрхэм хүндэт уншигчдаа  Би   ТВ-9 телевизээр Терра Энержи компанийн захирал Цогт гэдэг хүний яриаг сонсоод та бүхэнд  өөрийн сэтгэгдлээ хуваалцахаар энэхүү захиаг бичлээ.
Би энэ жил Улаанбаатар хотод  ахлах сургуульд 10-р ангид сурахаар хайртай аав ээж дүү гурваа орхиод ирэхдээ надад ийм аймшигтай зүйл тохиолдоно гэж огтхон ч санаагүй явсан.Хичээлдээ суугаад 7 ч хоноогүй байж байхад нэг л өдөр ийм муухай мэдээг надад утсаар дуулгахад би яагаад ч үнэмшээгүй. Эхлээд ээж чинь нас барчихлаа гэсэн Тэгэхэд би үгүй байлгүй дээ гэж байтал дүү чинь хамт байсан байна гэхэд энэ хорвоо орвонгоороо эргэх шиг л болсон.Арай ч үгүй байлгүй дээ тийм нялх амьтныг яаж байгаа юм вэ Худлаа Худлаа …худлаа биз дээ  гэж зөндөө асуусан.

Гэвч хайртай ээж дүү хоёроо хоёуланг нь алдсаныг маргааш өглөө нь онгоцоор очоод л үнэн юм байна гэж мэдсэн.Ээж минь намайг эрдэм номтой хүн болгоно гэж хотруу явуулахдаа ээж нь удахгүй араас нь очноо миний охин хичээлээ сайн хийгээрэй хотод их хүйтэн шүү манай говь шиг биш нэг л өдөр цас орчихно ээж нь охиндоо дулаан хувцас авч өгнөө 2-улаа хамт Бээжин явна гэж хэлээд намайг үнсээд машинд суулгасан тэр өдөр ээжийгээ сүүлчийн удаа харснаа би мэдээгүй. Дүү минь нас барахаасаа 2 хоногийн өмнө над руу утсаар яриад ”Аниа та надтай яримаар санагдвал шууд л дохичих Би залгая Дүү нь карт пластай болсон дүү нь босс болсоон” гээд инээхэд нь за эгч нь хичээлээ тараад дандаа яриж байнаа гээд утсаа салгахдаа хайртай бяцхан дүүтэйгээ сүүлийн удаа яриж байгаагаа мэдээгүй юм.Аав ээж 2 маань дүүг намайг их санах байх, байнга утсаар яриж байг гээд утсыг нь над руу хязгааргүй ярьдаг болгож өөрчилж өгсөн юм байна лээ.Даанч тэр өдрөөс хойш дүү минь над руу дахиж залгаж ярих боломжгүй ийм юм болчихноо гэж би огтхон ч бодоогүй.Дүү маань маргааш нь хөдөө гэр лүүгээ аав ээжтэйгээ хамт яваад би дүүгийнхээ дууг дахин сонсож чадахааргүй холын хол явчихлаа.Дүүгийнхээ хөөрхөн алаг нүд, сэргэлэн цовоо яриаг нь үргэлж бодогдоод нүдэнд үзэгдээд ерөөсөө итгэж өгөхгүй ээж дүү 2 минь намайг орхиод явчихсан гэхэд дасаж чадахгүй байна.Дүү минь намайг Аниа гээд гэнэт энд тэндээс дуудах юм шиг хүлээгээд байх юм.Дүүтэйгээ эрхэлж тоглож өссөн өдрүүдээ, мөн дүүгээ хааяахан загнадаг байснаа бодохоор би дүүдээ эгчийгээ уучлаарай гэж хэлмээр, дүүгээ чанга тэвэрмээр дүүгээ дахин хармаар  байна. Би хотод биш хөдөө ээж дүү 2-тойгоо хамт байхгүй яав даа гэж бодох юм.Хүүхэд тийм  нялхаараа үхэж болохгүй ш дээ . Томчууд яагаад үүнийг ойлгодоггүй юм болоо. Сая 9 сарын 23-нд дүүгийн минь төрсөн өдөр байсан юм.Дүү маань 10 нас хүрэх байсан юм.Ердөө 10-хан настай байсан юм шүү дээ.Сая дүүгийнхээ төрсөн өдрөөр ахдүү нартайгаа хамт дүүгийнхээ төрсөн өдрийг тэмдэглэж дүүдээ зориулж авсан тортноосоо дээжийг нь  дүүдээ тавьсан даа. Миний үеэл дүү 6 настай  Баярдорж маань ээждээ ”Ээжээ энэ өдөр хэний ч нас нэмэгдэхгүй, хэнд ч бэлэг авч өгөхгүй нь тиймээ” ээжээ гэж хэлэхийг би сонсоод ямар их гунигтай байсныг та төсөөлөхгүй бизээ.
Тэр Терра Энержи компани ч бай Поларис нь ч бай хэн нэг нь тэр хөдөө газар хотын нэг архичин тэнүүлчнийг ажиллуулахаар гэрээ хийж аваачаагүй бол миний ээж дүү 2 амьд л байх байсан даа гэж би бодож сууна. Томчууд та нар өнчрөл хагацал ямар байдгийг мэдмээр л юм даа. Манай компанид ямарч хамаагүй гэж хэлэхээсээ өмнө Цогт дарга манай гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн бол хөөрхий муу аав минь сэтгэл нь тайтгарах байсандаа.Нүдэн дээрээ хайртай хүмүүсээ аварч чадалгүй алдана гэдэг ямар аймаар болохыг Цогт даргаа та ойлгохгүй байна гэжүү дээ.Та ч гэсэн гэр бүлтэй байлгүй дээ.Танд ч бас миний дүү шиг хүүхэд байгаа байлгүй.Тэр гайтай хүнийг яах гэж манай нутагт аваачиж ажил хийлгэж байсан юм бэ гэж танаас асуумаар байна….

Эх сурвалж: shuud.mn

0 Сэтгэгдэл
харамсал илэрхийлье дүү минь сайн хүн болоод эх орондоо их зүйл хийж бүтээгэрэй. Сэтгэл эмтэрчихлээ.
harmslta yma
harmslta yma
гүн эмгэнэл илэрхиилье би эцэг эх дүүгээ алдаагүи ч чамд ямар хэцүү байгааг ойлгож байна чи бууж өгөлгүй эцсээ хүртэл тэмцээрэй харин тэр машин барьж явсан хүнийг нь цаазаар авбал таарна
эмгэнэл илэрхийлье
uneheer uruvdultei um boljee. Minii duu setgeleer bitgii unaarai. eej duu 2 chin chamaig bainga harj iveej baih bolno. Duugiinhee naslaagui nasyg uzeegui buhniig uzehiin tuluu sain hun bolooroi. aabiigaa eejiinhee halamj duugiinhee hairaar bitgii dutaagaarai. hun bur hagatsalyg uzdeg. gehdee davaad tuulah setgeliin tenheeg chamd chi uuruu hairlana
yamar haramsaltai aimar yum be ter hun yaagaad ch sainaa uzkuiee burhan teriig gesgeene oodgui muu aluurchid
Хөгийн дуракууд хамаагүй л гэж хэлнэ дээ. Тэр муу согтуу малыг цаазаар авах хэрэгтэй. Монгол алуурчидаар дүүрчээ. Халаглав
Хөгийн дуракууд хамаагүй л гэж хэлнэ дээ. Тэр муу согтуу малыг цаазаар авах хэрэгтэй. Монгол алуурчидаар дүүрчээ. Халаглав
Хамгийн их уншсан