Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвөлжилт хүндэрсэн үед төрийн үйлчилгээг шуурхай, оновчтой зохион байгуулахыг даалгалаа Төмөр зам доогуур нүхэн гарц барих төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдад ээлтэй хашааны стандартыг батлуулж, мөрдүүлэн ажиллаж байна Өрхийн эрүүл мэндийн төвүүд ажлын өдөр 20:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллана Томуу, томуу төст өвчний дэгдэлт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан дараах "ЗӨВЛӨМЖ"-ийг хүргэж байна Шатрын Монгол Улсын аваргаар 11 настай Ц.Ананд тодорлоо "Болор цом 43" яруу найргийн наадамд шүлгээ унших яруу найрагчид тодорчээ Хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг зохион байгуулна Сурагчдын өвлийн амралтыг 14 хоногийн өмнө эхлүүлэх саналыг ЭМЯ гаргаж Боловсролын яаманд хүргүүлжээ ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 11 хэм хүйтэн
Үерийн эрсдэл их байгаа ч “Даншиг наадам-Хүрээ цам”-ыг цуцлахгүй

Даншиг наадам Хүрээ цам 2023 шашин соёлын наадам Хүй долоон худагт өчигдөр /2023.08.05/ эхэлсэн. Монголын шашин соёлын тус наадам хамгийн сүүлд цар тахлаас өмнө 2020 онд Гандантэгчинлэн хийдэд болж байсан бол өнгөрсөн 2022 онд Хүй долоон худагт өргөн дэлгэр болж байв. Уламжлал ёсоор жил бүр өргөн цар хүрээтэй зохион байгуулдаг тус наадмыг урьд жилүүдэд Батцагаан дуганд тэмдэглэж байсан бол 2022, 2023 онд илүү өргөн хүрээнд хүй долоон худагт тэмдэглэж буй.

Үерийн эрсдэл их энэ үед баяр наадмаа цуцлахыг олон иргэн уриалж буй. Гэвч гадаадын жуулчдын олноор сонирхон ирдэг тус наадамд олон хүний хөдөлмөр шингэсэн хөтөлбөр багтдаг учир цуцлахгүй гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ.

Хүрээ цамын хөтөлбөрт морь уралдах, бөх барилдах, сур харвах тэргүүтэй олон үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.

Хөтөлбөр, арга хэмжээнээс гадна жахар цамын хурлыг сүсэгтэн олонд хурдаг. Жил бүрийн наймдугаар сарын эхний долоо хоногт болдог Хүрээ цамын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог төдийгүй цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх, шашин соёлын үзэсгэлэн худалдаа зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Энэхүү наадам нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан өвөрмөц онцлогтой наадам. Тиймдээ ч аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг боломж гэж үздэг учир цуцлах боломжгүй аж.

Даншиг наадам нь анх 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Монгол түмний шашны тэргүүн, анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжлөн залах үеэс эхлэлтэй. Манайд бол 2015-2018 онуудад төв Гандантэгчэнлин хийд, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран зохион байгуулсан түүхтэй. Төв цэнгэлдэх хүрээлэнд 2019 онд Гандантэгчэнлин хийд дангаараа зохион байгуулж байсан бол 2020 онд Батцагаан дуганд цам харайх ёслолыг амжилттай зохион байгуулж байсан.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан