Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөнгөлөлт үзүүлэх дургүй эмийн сангуудаар байнга үйлчлүүье


Эрүүл мэндийн даатгал төлдөг бол хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эмийн сангаас үнийг нь дээд тал нь 93 хувь хүртэл хямдруулж эм авах боломжтой. Харамсалтай нь, иргэд мэддэггүй, хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эмийн сангууд ч энэ талаар сурталчилгаа хийдэггүй. “Эм импекс концерн” эмийн сангийн эрхлэгч Г.Оюунцэцэгийн хэлснээр өдөртөө дээд тал нь зургаан хүн ЭМД-ын дэвтрээ ашиглаж, эмийн үнээ хямдруулж авдаг байна. Эмийн сангаар өдөрт 150-160 хүн үйлчлүүлдэг гэсэн албан ёсны тоог үндэслэвэл зургаа гэдэг үнэхээр чамлалттай тоо. Улсын хэмжээнд 1000 гаруй эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн нийслэлд гэхэд 55 эмийн сан 339 төрлийн эмийг доод тал нь 22 хувь, дээд тал нь 93 хувь хүртэл хямдруулж өгөх аж. Эмийн жагсаалтыг нь сайтар сонжвол ихэнх эмийн үнийг 40-70 хувь хүртэл хөнгөлдөг юм билээ. Тархины цусан хангамж сайжруулах 550 төгрөгийн циннаризин, 330 төгрөгийн гуурсан хоолойн багтрааны асталин  зэрэг арай хямдхан 1000 төгрөгөөс доошхи эмнүүдийг 91-93 хувь хүртэл хөнгөлсөн зэрэг овжин заль бас харагдана билээ. Гэхдээ үүнийг чамлах хэрэггүй л болов уу. Уналт, таталтын эсрэг 23500 төгрөгийн үнэтэй депакин гэх эмийг 10.500, нянгийн эсрэг 20 мянган төгрөгийн үнэтэй эмийг 7000 төгрөгөөр, 36 мянган төгрөгийн үнэтэй эмийг 16 мянгаар авах боломжтой нь иргэдэд ашигтай. ШӨХТГ-ын дарга О.Магнай “Эмийн хөнгөлөлтөд зориулж жилд 12 тэрбум төгрөг олгодог. Гэтэл иргэд мэдээлэлгүйгээс хөнгөлөлт эдэлдэггүй, эмийн сангуудын хувьд ч олгосон мөнгө хаашаа орсон нь тодорхойгүй байна. Тиймээс энэ мөнгө хаашаа ордгийг олж илрүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Ингээд энэ талаар сурвалжлах болсон минь энэ. Хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх эмийн сангуудын хаяг, байршил тодорхой биш. Хайгаад хайгаад олддоггүй учраас зах зээлийн үнээр эмээ авахаас өөр аргагүй гэдгийг шууд л ойлгов. Эмийн сангуудаар ороод энэ талаар лавлавал хөнгөлөлттэй үйлчлэх хаягийг хадаагүй, хадсан нэг нь хүн олж уншихааргүйгээр алгын чинээхэн цаасан дээр бичээд тавьчихсан байгааг харлаа. МУБИС-ийн ойролцоох эмийн сангуудаар орлоо. Замын урд, хойд талд байрлах 10 гаруй эмийн сангаар орсон хэдий ч хөнгөлөлттэй нь олсонгүй. Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газрын ойр орчмоор очоод бас л эрэл мухардав. Эрэл сурал болсоор Дашчойлон хийдийн урд нэг эмийн сан байдгийг мэдэж авлаа. Зориод очтол үүдэндээ ямар нэг хаяг алга. Дотогш ороод “Эрүүл мэндийн даатгалын дэвтрээ үзүүлээд эм авч болох уу” гэхэд “Болно. Гэхдээ дүүрэг, өрхийн эмчийн бичсэн жорын дагуу олгодог” гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Эмийн жагсаалтыг үзэж болох уу гэхэд “Хананаас харчих” гэх нь тэр. Хэнд ч харагдахгүй газар зургаа, долоон хуудас эмийн жагсаалт наачихаж. Иймэрхүү дүр зурагтай байгаа хойно иргэд яаж ч мэдээлэлтэй байж хөнгөлөлт эдэлж чадах вэ дээ. “Танайх хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг энэ тэр гээд хаяг бичиж болдоггүй юм уу” гэхэд “Байшингийн зүүн талд байгаа” гэв. Гараад хартал “А4”-өөс арай томхон хэмжээтэй цаасан дээр “ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн сан” гээд биччихэж.  Ямартай ч,  улсаас иргэнийхээ эрүүл мэндийг анхааран хөнгөлөлттэй үнээр эм олгоорой хэмээн төсвөөс өгсөн мөнгийг өгсөн. Харин эмийн сангууд эл мөнгөө авч, давхар иргэдэд зах зээлийнх нь үнээр эмээ борлуулж, дундаас нь цэвэр ашиг гаргахгүй гэх баталгаа байхгүй шүү дээ. Магадгүй, ШӨХТГ-ын шалгалтаар энэ хардлагын минь хариу илрэх биз ээ. Юутай ч, иргэдэд цогц мэдээлэл хүргэх үүднээс хөнгөлөлттэй үнээр үйлчлэх эмийн сангуудын хаяг байршил, эмийн жагсаалтыг орууллаа.    

ЭМД-ын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн сангуудын жагсаалт

Баянгол
    1  Хонхлой-Арвижих  ТЗ-ын нэгдсэн эмнэлэг дотор
    2  Мөнхжил  6-р бичил хороолол 15-р  байр  
    3  Бейсан  ТЗ-ын соёлын ордны байр
    4  Намуун дэлбээ  3-р эмнэлгийн зүүн талд
    5  СУБД  Номин супер маркетын зүүн талд 10-р байр
    6  Хүрмэн  Төмөр замын 2-р хороолол  
    7  Монгол эм импекс фарммаркет 4 р хороолол Ард аюушын өргөн чөлөө Начин заан ХХК-нй байранд
    8  Монос Туул  Монос фарм трейд ХХК
    9  Тавин-ус Баянгол  Хасбаатарын гудамж 3А- 4- р хороолол

 Баянзүрх
  10  Ач-үр фарма  Хавдар судлал эмнэлэг Баялаг худалдааны төвд  
  11  Алтан мэлмий   Жуковын хөшөөний баруун талд  
  12  Монос  Хавдар судлал эмнэлгийн ард
  12  Монос биоген  13 хороолол өөри йн байранд
  13  Төхөм-эм   Натур супер маркетийн дэргэд
  14  Аагфарма  Хүрмэн ХХК-ний байр
  15  Ориг фарм 15 хороолол 4-р байр Тавин-ус Баянзүрх Стандарчилал жин хэмжүүрийн байр
Хан-уул
  17      Цэгэма     Жаргалант үйлчилгээний төвд
  18      Эрдэнэсийн сан     Яармагт Амбулторын 1-р байр
  19      Цахиур төмөр ХХК Си Энд Эн 120 мянгат 20 байрны  
  20      Шидэт рашаан Туул тосгоны эмнэлэг
  21      Инжир / салимон/ 120 мянгат 19 байр  
  22      Монос-Нефромон Оргил шилтгээн

 Чингэлтэй  
  23      Гладиолус "Үйлс нэгтэн" өрхийн эмнэлгийн байранд
  24      Сэргэг 7 буудлын эцэст Хадгаламж-1 банкны байранд
  25      Төхөм фарм 5-р байр 87тоот
  26      Монос төв  50 мянгат 15-р байр  
  27      Мэйк ХХК фарм маркет Тэнгис кино театры баруун талд
  28      Ази фарма- Чингэлтэй 50 мянгат 19 байр
  29      Сайхан хангай Хайлаастын 2-1 тоот
 
Сүхбаатар
  30      Дарви Дашчойлон хийдийн хажууд 52-р байр
  31      Тун-эрдэнэ фарм 50 мянгат 44-р байр
  32      Аривжих халиун 6-р хороо 73 байр
  33      Цаа-од  12.13-р хорооны өрхийн эмнэлэгт
  34      Анхны нахиа 11 хороолол 1-р байр
  35      Ариун тан  10-р хороо 20-р байр  
  36      Ази фарма- Сүхбаатар 50 мянгат 22-р байр  
  37      Монос Натурвит     11 хороолол 1 байр 184 тоот
  38      Тавин ус-Сүхбаатар 50 мянгат 55-р байр
 
Сонгинохайрхан
  39      Монфарм Москва хороолол 5-р байр
  40      Торгон туул 1-р хороолол 19 байр 290тоот
  41      Амгалан нуур Ханын материал давхар дэлгүүр
  42      Алтанзул  Цэргийн хотхон
  43      Монос-5 шар Таван шарын буудлын хажууд
  44      Нинжнаваг 1-р хороолол 20-р байр  

Бусад
  45Түвшин тун Налайх
  46  "Лидер оюу"     Налайх
  47  "Эмийн бамбай"  Налайх
  48  Согоон бор      Налайх
  49 Мистерпанда   Багануур
  50 Панда фарм      Багануур
  51 Ухаа булаг Багануур
  52 Шарын шанд Багануур
  53 Тайн ам  Багануур
  54 Хэнз хонгор Багахангай

У.Бадам

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан