Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Гэрээт хилчний албанд урьж байна
Хил хамгаалах байгууллага гэрээт хилчний албанд 29 хүртэлх насны залуусыг бүртгэж эхэллээ. Тус албанд элсэх хүсэлтэй залуус цэргийн алба хаасан эсвэл иргэний их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай юм. Хоёр жилийн хугацаанд гэрээт хилчний алба хааснаар тохилог байранд амьдарч, хүнс, хувцас, эмнэлгийн хангалтыг үнэ төлбөргүй эдлэн албан тушаалын зэрэглэлийн үндсэн цалин болон бусад нэмэгдлүүдийг авах боломжтой. Мөн гэрээгээр хоёр жилийн хугацаанд амжилттай алба хаасан залууст Хил хамгаалах байгууллагад ахлагчийн албан тушаалд улирч ажиллах, гадаад болон дотоодын их дээд сургуульд үнэ төлбөргүй сурах боломж нээлттэй юм. Тиймээс гэрээт хилчний албанд хамрагдах сонирхолтой залуус энэ сарын 4-ний дотор ХХЕГ-т ирж бүртгүүлнэ үү. Ингэснээр залуус 45 хоногийн сургалтад хамрагдсанаар Хилийн 0129, 0168 дугаар ангиудад алба хаах эрхтэй болно.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан