Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Өнөөдөр Үндэсний телевиз мэндэлсэн өдөр
Есдүгээр сарын 27 гэдэг өдрийг хэн хүн, тэр бүрий онцлоод байдаггүй. Уг нь өнөөдрөөс 45 жилийн тэртээ намрын энэ өдөр Монголчууд гэртээ сууж байгаад мэдээллийг  дүрсээр үзэж эхэлсэн өдөр л дөө. Монголын Үндэсний телевиз байгуулагдаж, анхны нэвтрүүлгээ цацаж байсан  гэсэн үг.
Өнөөдөр гар утас, зөөврийн компьютер, iPone гарчихаад хэн дуртай нь хаа яваа газраа телевиз үзэж, интернетэд холбогдчихоод телевиз байгуулж байсныг нэг их анзаарахгүй, ач холбогдол өгөхгүй л байгаагаас биш 45 жилийн өмнө бол монгол улс, монголчуудын хувьд том дэвшил байсан юм.
Тэр хүртэл мэдээллийг нэг бол уншдаг, эсвэл сонсдог байсан бол мэдрэхүйн хоёр эрхтнээрээ /чих, нүд/ нэгэн зэрэг мэдээлэл хүлээн авна гэдэг хувь хүнийхээ хувьд дэвшил байсан бол мэдээлэл түгээх, соён гэгээрүүлэх, сурган хүмүүжүүлэх гээд тал талын шинэ боломж бий болсноороо улс оронд түүхэн дэвшил байжээ.
45 жилийн өмнө мэдээллийг дүрсээр үзүүлэх атрын анхны шанг татаж байсан Үндэсний телевиз өнөөдөр хоёр сувгаар хоногт 36 цагийн нэвтрүүлэг орон даяар цацаж, өөрийн гэсэн хууль эрхзүйн орчинтой, хараат бус, олон нийтийн үйлчилгээни й байгууллага болоод байна.
Ганц байгууллага, нэг суваг нь ч хүрээгээ тэлсээр өнөөдөр арилжааны 30 шахам телевиз араасаа дагуулан, өөрийнхөө боловсон хүчин, мэргэжилтнүүдээр хөл дээр нь босголцож, өрсөлдөөн бий болгон телевизийн урлагийг монгол орноо хөгжүүлэн явна.
Өнөөдөр Монголын үндэсний олон нийтийн телевизийн баяр, анхны нэвтрүүлгээ цацсаны нь 45 жилийн ойн өдөр.

Х.Өлзийбаяр
1 Сэтгэгдэл
This is to inform the general public that Adity apradhan medical hospital is seriously and urgently looking for healthy kidney donors who are %100 serious to sell their kidney at the rate of $780,000USD please interested donors should contact our email: "DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM we promise you maximum satisfaction and we await your urgent compliance as our esteem patients are seriously waiting for kidney transplant Regards.
Хамгийн их уншсан