Д.Сүхбаатарын талбайд “Дугуйтай өдөрлөг” болж байна
ЦАГ АГААР: Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын дарга С.Бямбацогтыг хүлээн авч уулзлаа
Хариуцсан салбараа удирдан манлайлж, авлига, ашиг сонирхлоос ангид ажиллахыг Засгийн газрын гишүүдэд анхааруулав
УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
ТАНИЛЦ: 35 дахь Ерөнхий сайд Н.Учралын ЗГ-ын сайд нарын бүрэлдэхүүн
УИХ-ын даргаар С.Бямбацогтыг сонголоо
УИХ-ын чуулганаар өнөөдөр сайд нарыг томилох асуудлыг хэлэлцэнэ
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ХАРААТ БУС ГИШҮҮНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
ЖУУЛЧНЫ ТОО 2026 ОНЫ I УЛИРАЛД ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 39% ӨСӨЛТТЭЙ БАЙНА
МАН-ын эмэгтэйчүүдийн холбоог Х.Булгантуяа тэргүүлнэ

МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо өнөөдөр ээлжит бус их хурлаар нэрээ Монголын социал демократ эмэгтэйчүүдийн холбоо болгон өөрчилсөн талаар бид мэдээлсэн. Их хурлаар дүрмийн өөрчлөлтөөс гадна холбооны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх, ерөнхийлөгчийг шинээр сонгох асуудал тусгагдсан.
Хуралд оролцсон 410 төлөөлөгчийн саналаар УИХ-ын гишүүн, Боомтын асуудал эрхэлсэн сайд Х.Булгантуяаг Монголын Социал демократ эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчөөр сонгожээ. Түүнтэй тус холбооны одоогийн тэргүүн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өрсөлдсөн ч өөрийн хүсэлтээр нэрээ татсан ажээ.
0 Сэтгэгдэл
























