Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Шүүгчид хэвлэлийн эрх чөлөө сэдвээр номын дуу сонслоо
Улсын Дээд шүүх болон нийслэл, дүүргийн шүүгчдэд “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, хэвлэл мэдээллийн эрх зүй” сэдвээр өчигдөр номын дуу сонсголоо. Энэ сургалтыг “Глоб интернэшнл” ТББ, Хууль зүйн үндэсний хүрээлэн, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс болон “Отгонтэнгэр” их сургууль хамтран зохион байгуулсан юм. “Хуульчдыг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөөр мэргэшүүлэх нь” төслийн хүрээнд энэхүү сургалтыг зохион байгуулж буйгаа зохионбайгуулагчид хэлж байв. Шүүгчдэд кредит олгох энэ удаагийн сургалтыг АНУ-ын хуульч Даниел Байрон удирдсан юм. Бүтэн өдрийн турш үргэлжилсэн сургалтаар шүүгчдэд Монголын хэвлэл мэдээллийн эрх зүйн өнөөгийн байдал, АНУ-ын хууль, Европын хүний эрхийн шүүх, НҮБ-ын хэм хэмжээ, АНУ болон Монголын Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, сэтгүүлчийн үйл ажиллагаа дахь эрх зүйн зохицуулалт зэрэг сэдвээр хичээл заажээ.
0 Сэтгэгдэл
























