Н.Учрал: Татварын өрийн улмаас хаалгасан 12100 компани, ААН-ийн дансыг өнөөдрөөс шууд нээж байна
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
АҮЭБЯ: АИ-95 автобензин болон дизель түлшний үнэ тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр 2 хүүхэд энджээ
Чөлөөтийн эмэгтэй баг Азийн аваргыг зорилоо
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 56 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 8 хэм дулаан
96 МЯНГАН ТОНН НҮҮРС 7.4 САЯ АМ.ДОЛЛАРООР АРИЛЖЛАА
Сэрэмжлүүлэг
Хувийн эрүүл мэндийн даатгалтай иргэд эмийн сангаар шууд төлбөрийн үйлчилгээгээр үйлчлүүлнэ
Монгол Улсад анх удаа хувийн эрүүл мэндийн даатгалтай иргэд өвдсөн үедээ эмийн сангаар шууд төлбөрийн үйлчилгээгээр эм, тариа авах боломж бүрдлээ. Энэхүү үйлчилгээг 06-р сарын 10-ны өдрөөс эхлэн Миг даатгал компани Ази Фарма эмийн сангийн сүлжээтэй хамтран нэвтрүүлж байгаа юм. Ингэснээр Миг даатгалын хувийн эрүүл мэндийн даатгалтай иргэд:
- ISO стандарт бүхий Ази Фарма эмийн сангийн салбараар үйлчлүүлэхдээ эмчийн жороор шаардлагатай эм тариагаа төлбөр төлөхгүйгээр авах
- Ази фарма эмийн сангийн e.aptek.mn сайтаар онлайн захиалга үүсгэж хүссэн газартаа хүргүүлэх боломжтой.



Сүүлийн жилүүдэд хувийн эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ хурдацтай хөгжиж байгаа ба иргэд эрүүл мэндийн үйлчилгээг цаг алдалгүй түргэн шуурхай авдаг болсон. Гэхдээ иргэд өвдсөн үедээ өөрсдөө эхэлж эм тариагаа аваад дараа нь даатгалаас мөнгөө авдаг байсан. Тэгвэл Миг даатгал үйлчилгээгээ илүү сайжруулан, иргэдэд илүү хялбар болгож байгаа нь энэ юм.
0 Сэтгэгдэл
























