Голомт банкны “Хадгаламжтай аялал” сугалаат аяны 1-р ээлжийн азтанууд тодорлоо
МОНГОЛ БАХАРХЛЫН ТАНХИМ ШИНЭЧЛЭГДЭЖ НЭЭГДЛЭЭ
Монголбанк эхний хагас жилд 7.0 тонн үнэт металл худалдан авлаа
Монгол Улс баялгийн сан, хөрөнгө оруулалтын чиглэлээр Оманы Султант Улстай хамтран ажиллана
Хяналт, шалгалтын Ажлын хэсэг хуралдлаа
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсэг байгуулав
НҮҮРСНИЙ БОРЛУУЛАЛТ 7 САРД 2.6 САЯ ТОНН БОЛЖ ӨСЛӨӨ
Баянхошуу дэд төвийн 110 айлын орон сууцыг улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна
Эрээн хот боомтын ажиллах цагийг 4 цагаар сунгажээ
“Их шүтээн Эзэн Чингис хаан" үзэсгэлэн энэ сарын 8-нд дэлгэгдэнэ
М.Ичинноров: Алдааг ганцхан ажилтанд тохох нь аж ахуйн нэгжийг хариуцлагаас мулталдаг

-Монголд хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй байна хэмээн сүүлийн үед ярих боллоо. Хүний эрхийн хуульч таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Өнөөдөр хүн ямар нэгэн эд зүйлс хулгайлахад тухайн эд зүйлийн өртгийг заавал нөхөн төлүүлдэг атал бусдын буруугаас болж амь эрсэдсэн тохиолдолд ямар ч нөхөн төлбөр, мөнгөн үнэлгээ байдаггүй. Оршуулгын зардал гэж 300 мянган төгрөгөөр л амыг нь тагладаг практик амьдралд бий болчихлоо. Энэ бол ардчилсан нийгэмд байж болохгүй зүйл. Нийгэм хүн дээр тогтдог, харин хүн нийгмийг хөдөлгөгч, баялаг бүтээгч шүү дээ. Тиймээс хуульчид энэ буруу тогтолцоог халахын тулд санаа нэгдэн ажиллаж байна. Иргэд ч дэмжих байх.
-Өнгөрсөн хугацаанд бусдын буруугаас болж амиа алдсан тохиолдол хэд байдаг юм бол. Статистик тоо байдаг уу?
-Зөвхөн зам тээврийн ослоор жишээ авья л даа. Судалгаагаар зам тээврийн осол Монголын нийт хүн амын нас баралтын гурав дахь шалтгаан болсон гэж байна лээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд буурахгүй, тогтвортой байна. Жилд дунджаар авто ослоор 530 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгааг 360 хоногт хуваахаар өдөрт 1-2 хүн нас барж байна гэсэн үг. Ямар нэгэн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бус хөдөлмөрийн насны залуу хүмүүс илүүтэй өртөж байгаа нь харамсалтай. Өглөө хичээл сургуульдаа явахаар гэрээсээ гараад орой эргэж ирэхгүй байна гэдэг аймшигтай.
-Дэлхий дахин ардчилал хүний эрхийн жишээ улсаар Монголыг тодруулдаг. Гэтэл бид таны хэлсэнчлэн нийгмийн баялаг бүтээгч хүнийхээ эрүүл мэнд, амь насных нь баталгааны талаар яагаад анхаарахгүй байна вэ?
-Тийм. Хэдийгээр бид ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг улс хэмээдэг ч монгол хүний эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа ямар ч үнэ цэнэгүй байна шүү дээ. Төр засаг хүнээ хайрладаг, түүнийхээ боловсрол, хөдөлмөр, ДНБ-д оруулж буй хувь нэмрийг үнэлдэг байх ёстой. Яахав. Хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй л дээ.
Гэхдээ хариуцлага гээч зүйл цаана нь яригдах учиртай. Яагаад гэвэл, төр засаг, аж ахуйн нэгжүүдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлаагүйгээс буюу бусдын буруугаас болж баялаг бүтээгч иргэн амиа алдаж байгаа нь асуудлын шижим нь юм. Манайд заавал буруутай этгээдийг олоод шоронд л хийчихвэл хохирлыг нь барагдууллаа гэж ойлгодог. Ийм ч зарчмаар хуулийнхан ажиллаж ирсэн.
-Тэгэхээр хүний амь насны үнэлэмжийг яаж тогтоодог юм бэ. Гадаадынхны туршлага бий юү?
-Хүний амь насыг мөнгөөр хэмжих боломжгүй л дээ. Гэхдээ улс орондоо ихийг бүтээж байсан цаашдаа ч хийх боловсрол, мэдлэг, авьяастай нэгнээ бусдын буруугаас болж алдснаар улс орны нийгэм, эдийн засагт маш их хохирол учирдаг. Тийм болохоор тэр хүний амь насыг мөнгөөр үнэлэх маш хүнд. Гэвч бусад орон статистик тооцооллоор хүнийхээ амь нас, үнэ цэнийг нь тогтоодог юм байна. Тухайлбал, Австрали улс гэхэд наслах байсан насных нь тоог ДНБ-ий орлогоор үржүүлээд гаргаж ирдэг. Тэгэхдээ боловсрол, бүтээж болох баялаг, бас нийгэмд оруулах хувь нэмэр, орлогыг нь тооцон гаргадаг байна. Бусдын буруугаас болж амиа алдсан хүний ар гэрийнхэнд нь оршуулгын зардлыг нь өгдөг манай улсад ийм аргачлалаар тооцож, нөхөн төлбөр олгодог жишиг тогтвол төр засаг хүний амь нас эрсдэх орчныг багасган хариуцлагатай нийгмийг байгуулах үндсийг тавьж өгч байна гэсэн үг. Яваандаа хүний амь насны үнэлэмж нь ч өсөх байх. Австралид дунджаар хүнийхээ амьдралын статистик үнэлгээ 3,5 сая ам. доллар гэж тогтоосон байна.
-Бусдын буруугаас болж эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол амссан хүмүүс яах вэ. Тэд амьд үлдсэндээ баярлах ч насан туршдаа тахир дутуу, сэтгэлийн зовлонтой амьдарч байгаа шүү дээ?
-Тийм ээ. Монголд хүний үнэлэмж гэж байдаггүй. Ганц уул уурхай, барилга гэлтгүй авто зам, эрүүл мэнд, боловсролын салбарт ч монгол хүний үнэ цэнэ байтугай хөдөлмөрийг нь шударгаар үнэлдэггүй шүү дээ.
Болох ёстой юм болоод өнгөрсөн мэт амь насаа алдах эсвэл эрүүл мэндээрээ хохирвол нөхөн төлбөр авч чаддаггүй систем ноёлоод удаж байна. Тэгэхээр хариуцлагыг мөнгөн дүнгээр яриад эхэлбэл тухайн байгууллагын ажлын хариуцлага дээшилнэ. Энэ хэвээрээ байвал хүний амь эрсэдсээр байх болно. Бидний судалж, нэвтрүүлж болох хууль бол Америкийнх. Тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, бараанаас болж хүн гэмтэж бэртсэн, сэтгэл санааны хохирол амссан бол их хэмжээний төлбөр төлдөг юм. Тэнд хүний аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бүрдүүлээд зогсохгүй үнэ цэнийг нь хамгаалдаг байхаар хууль эрх зүйн зохицуулалтаа хийдэг.
-Монгол Улс үндсэн хуульдаа хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл энэ нь өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаа нь эрх зүйн орчин бүрдээгүйгээс болж байна гэсэн үг үү?
-Манайх сайн Үндсэн хуультай. Олон улсын бүх гэрээ конвенцид нэгдсэн. Баталгаажуулах талаасаа дээгүүрт л орно. Гэвч тэр их олон зарчим, эрхүүдийг баталгаажуулдаг эрэг шураг нь ажилладаггүй.
Гэхдээ бид өөрчлөлт хийж чадсан. 2003 онд би Төв аймгийн урьдчилан хорих төвд эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс нас барсан иргэн Ганбаатарын хэрэг дээр ажилласан юм. Анх удаа хүний амь насыг үнэлж, нөхөн төлбөр олгуулах стратегийн өмгөөлөл л дөө. Төв аймгийн прокурор цагдаагийн газраас иргэний шугамаар нэхэмжилсэн. Хэдийгээр энэ хэрэг дээр ялаагүй ч, Цагдаагийн газрын мэдэлд байсан урьдчилан хорих төвийг шүүхийн шийдвэр биелүүлэх газрын харьяа болгож арай иргэнлэг буюу эрүүл мэндийн тусламжийг яаралтай үзүүлдэг тогтолцоотой болгосон. Энэ бол амжилт. Эхний алхам.
-Хохирлыг нь барагдуулах ямар ч эрх зүйн орчин байхгүй гэж үү?
-Иргэний хуульд гэм хорын тухай заалт бий ч гэм хор учруулсан шалтгааны тухай яригддаг учраас ихэнхдээ нөхөн төлбөр төлөгддөггүй. Тиймээс мөнгөн хариуцлага тооцъё, тийм хуультай болъё гэж байгаа юм. Алдаа гаргасан ажилтанд нь эрүү үүсгээд өнгөрөх бус хохирч буй ар гэрийнхний сэтгэл санааны хохирол гэж хэцүү зүйл шүү дээ. Тэр ажилчинд эрүү үүсгэлээ гээд хохирол нь нөхөн төлөгдөхгүй, бусдын буруугаас амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байх болно. Яагаад гэвэл, хариуцлагыг ганцхан ажилтанд тохох нь тухайн аж ахуйн нэгжийг хариуцлагаас мултрах арга болдог.
-Аливаа юмыг хийхэд хууль эрхзүйн орчинд нь орох шаардлагатай байдгаас улс төрд хүмүүс их ордог гэдэг. Магадгүй, та хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийн тулд улс төрд орохоос аргагүйд хүрч болох юм?
-Эрх мэдэл хоёр талтай байдаг. Нэг нь хуульчлагдсан эрх мэдэл буюу гарын үсэг зураад хэрэгжүүлдэг. Нөгөө нь, нөлөөллийн эрх мэдэл. Стратегийн өмгөөллийн хуулийн механизмыг ашиглаад олон шинэчлэлийн ажил эхлүүлсэн. Хэрвээ нөлөөллийн төвшинд эрх мэдлийг хэрэгжүүлсэн хүмүүс хуульчлагдсан эрх мэдлийг хэрэгжүүлбэл классик эрх мэдэл буюу зөв улс төр болно гэж боддог. Магадгүй, иргэний нийгмийн тэмцэл хүчтэй байдаг учраас иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр үр дүнд хүрэх магадлалтай байх.
-Тэгвэл иргэнийхээ эрүүл мэнд амь насыг нь хайхардаггүй ийм нийгмийг та хүмүүнлэг гэж хэлэх үү?
-Нийгэмд бурууг тохохоос илүүтэй хүмүүсийн харилцаа шүү дээ. Хаагдмал нийгмээс хэтэрхий задгай байдалд шилжсэн нь хүмүүсийг мөнгө шүтэх, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх хандлагад түлхсэн хэрэг. Харин одоо ардчилсан засаг төрийн эрхийг барьж байгаа нь сүүлийн 10 жил бидний ярьж, тэмцсэн хийсэн зүйлс бодитоор урган соёолох эрүүл хөрс нь боллоо гэж бодож байна. Өнөөдөр бидэнд хүнээ хайрлах, түүнийг үнэлдэг болох механизм, хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй байна.
Монгол хүний амь нас хэдэн төгрөг вэ. Уншигч та сонирхож байсан уу. Өнөөдөр бусдын буруугаас болж амиа алдсан иргэний тоог гаргахын тулд сэтгүүлч миний бие багагүй судалгаа хийж үзлээ. Гэвч салбар, салбараар нь гаргаж болох ч нэгдсэн тоон дүн байдаггүй аж. Зөвхөн авто ослын жишээ авахад жилд дунджаар 500 гаруй хүн нас бардаг гэжээ. Гэхдээ авто ослоор нас барагсдын олонхи нь жолоочийн буруугаас болж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байх юм. Энэ нь, хүнээ алдаж буй дайн дажинтай улс орноос ч өндөр үзүүлэлт харуулна. Тиймээс манай сонин “Монгол хүний үнэ цэнэ” буланг хөтлөн явуулахаар боллоо. Энэхүү булангийн маань анхны зочноор Хүний эрхийн хуульч М.Ичинноров уригдлаа. Түүнтэй монгол хүний үнэлэмж, үнэ цэнэ, хийхээр зорьж буй ажлынх нь талаар ярилцав.

-Монголд хүний амь нас ямар ч үнэ цэнэгүй байна хэмээн сүүлийн үед ярих боллоо. Хүний эрхийн хуульч таны хувьд энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Өнөөдөр хүн ямар нэгэн эд зүйлс хулгайлахад тухайн эд зүйлийн өртгийг заавал нөхөн төлүүлдэг атал бусдын буруугаас болж амь эрсэдсэн тохиолдолд ямар ч нөхөн төлбөр, мөнгөн үнэлгээ байдаггүй. Оршуулгын зардал гэж 300 мянган төгрөгөөр л амыг нь тагладаг практик амьдралд бий болчихлоо. Энэ бол ардчилсан нийгэмд байж болохгүй зүйл. Нийгэм хүн дээр тогтдог, харин хүн нийгмийг хөдөлгөгч, баялаг бүтээгч шүү дээ. Тиймээс хуульчид энэ буруу тогтолцоог халахын тулд санаа нэгдэн ажиллаж байна. Иргэд ч дэмжих байх.
-Өнгөрсөн хугацаанд бусдын буруугаас болж амиа алдсан тохиолдол хэд байдаг юм бол. Статистик тоо байдаг уу?
-Зөвхөн зам тээврийн ослоор жишээ авья л даа. Судалгаагаар зам тээврийн осол Монголын нийт хүн амын нас баралтын гурав дахь шалтгаан болсон гэж байна лээ. Энэ нь сүүлийн 10 жилийн хугацаанд буурахгүй, тогтвортой байна. Жилд дунджаар авто ослоор 530 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж байгааг 360 хоногт хуваахаар өдөрт 1-2 хүн нас барж байна гэсэн үг. Ямар нэгэн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бус хөдөлмөрийн насны залуу хүмүүс илүүтэй өртөж байгаа нь харамсалтай. Өглөө хичээл сургуульдаа явахаар гэрээсээ гараад орой эргэж ирэхгүй байна гэдэг аймшигтай.
-Дэлхий дахин ардчилал хүний эрхийн жишээ улсаар Монголыг тодруулдаг. Гэтэл бид таны хэлсэнчлэн нийгмийн баялаг бүтээгч хүнийхээ эрүүл мэнд, амь насных нь баталгааны талаар яагаад анхаарахгүй байна вэ?
-Тийм. Хэдийгээр бид ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг улс хэмээдэг ч монгол хүний эрүүл мэнд, амь нас, сэтгэл санаа ямар ч үнэ цэнэгүй байна шүү дээ. Төр засаг хүнээ хайрладаг, түүнийхээ боловсрол, хөдөлмөр, ДНБ-д оруулж буй хувь нэмрийг үнэлдэг байх ёстой. Яахав. Хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй л дээ.
Гэхдээ хариуцлага гээч зүйл цаана нь яригдах учиртай. Яагаад гэвэл, төр засаг, аж ахуйн нэгжүүдийн үүрэг, хариуцлагаа ухамсарлаагүйгээс буюу бусдын буруугаас болж баялаг бүтээгч иргэн амиа алдаж байгаа нь асуудлын шижим нь юм. Манайд заавал буруутай этгээдийг олоод шоронд л хийчихвэл хохирлыг нь барагдууллаа гэж ойлгодог. Ийм ч зарчмаар хуулийнхан ажиллаж ирсэн.
-Тэгэхээр хүний амь насны үнэлэмжийг яаж тогтоодог юм бэ. Гадаадынхны туршлага бий юү?
-Хүний амь насыг мөнгөөр хэмжих боломжгүй л дээ. Гэхдээ улс орондоо ихийг бүтээж байсан цаашдаа ч хийх боловсрол, мэдлэг, авьяастай нэгнээ бусдын буруугаас болж алдснаар улс орны нийгэм, эдийн засагт маш их хохирол учирдаг. Тийм болохоор тэр хүний амь насыг мөнгөөр үнэлэх маш хүнд. Гэвч бусад орон статистик тооцооллоор хүнийхээ амь нас, үнэ цэнийг нь тогтоодог юм байна. Тухайлбал, Австрали улс гэхэд наслах байсан насных нь тоог ДНБ-ий орлогоор үржүүлээд гаргаж ирдэг. Тэгэхдээ боловсрол, бүтээж болох баялаг, бас нийгэмд оруулах хувь нэмэр, орлогыг нь тооцон гаргадаг байна. Бусдын буруугаас болж амиа алдсан хүний ар гэрийнхэнд нь оршуулгын зардлыг нь өгдөг манай улсад ийм аргачлалаар тооцож, нөхөн төлбөр олгодог жишиг тогтвол төр засаг хүний амь нас эрсдэх орчныг багасган хариуцлагатай нийгмийг байгуулах үндсийг тавьж өгч байна гэсэн үг. Яваандаа хүний амь насны үнэлэмж нь ч өсөх байх. Австралид дунджаар хүнийхээ амьдралын статистик үнэлгээ 3,5 сая ам. доллар гэж тогтоосон байна.
-Бусдын буруугаас болж эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол амссан хүмүүс яах вэ. Тэд амьд үлдсэндээ баярлах ч насан туршдаа тахир дутуу, сэтгэлийн зовлонтой амьдарч байгаа шүү дээ?
-Тийм ээ. Монголд хүний үнэлэмж гэж байдаггүй. Ганц уул уурхай, барилга гэлтгүй авто зам, эрүүл мэнд, боловсролын салбарт ч монгол хүний үнэ цэнэ байтугай хөдөлмөрийг нь шударгаар үнэлдэггүй шүү дээ.
Болох ёстой юм болоод өнгөрсөн мэт амь насаа алдах эсвэл эрүүл мэндээрээ хохирвол нөхөн төлбөр авч чаддаггүй систем ноёлоод удаж байна. Тэгэхээр хариуцлагыг мөнгөн дүнгээр яриад эхэлбэл тухайн байгууллагын ажлын хариуцлага дээшилнэ. Энэ хэвээрээ байвал хүний амь эрсэдсээр байх болно. Бидний судалж, нэвтрүүлж болох хууль бол Америкийнх. Тухайн аж ахуйн нэгжийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн, бараанаас болж хүн гэмтэж бэртсэн, сэтгэл санааны хохирол амссан бол их хэмжээний төлбөр төлдөг юм. Тэнд хүний аюулгүй орчинд амьдрах эрхийг нь бүрдүүлээд зогсохгүй үнэ цэнийг нь хамгаалдаг байхаар хууль эрх зүйн зохицуулалтаа хийдэг.
-Монгол Улс үндсэн хуульдаа хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан байдаг. Гэтэл энэ нь өнөөг хүртэл хэрэгжихгүй байгаа нь эрх зүйн орчин бүрдээгүйгээс болж байна гэсэн үг үү?
-Манайх сайн Үндсэн хуультай. Олон улсын бүх гэрээ конвенцид нэгдсэн. Баталгаажуулах талаасаа дээгүүрт л орно. Гэвч тэр их олон зарчим, эрхүүдийг баталгаажуулдаг эрэг шураг нь ажилладаггүй.
Гэхдээ бид өөрчлөлт хийж чадсан. 2003 онд би Төв аймгийн урьдчилан хорих төвд эмнэлгийн тусламж авч чадаагүйгээс нас барсан иргэн Ганбаатарын хэрэг дээр ажилласан юм. Анх удаа хүний амь насыг үнэлж, нөхөн төлбөр олгуулах стратегийн өмгөөлөл л дөө. Төв аймгийн прокурор цагдаагийн газраас иргэний шугамаар нэхэмжилсэн. Хэдийгээр энэ хэрэг дээр ялаагүй ч, Цагдаагийн газрын мэдэлд байсан урьдчилан хорих төвийг шүүхийн шийдвэр биелүүлэх газрын харьяа болгож арай иргэнлэг буюу эрүүл мэндийн тусламжийг яаралтай үзүүлдэг тогтолцоотой болгосон. Энэ бол амжилт. Эхний алхам.
-Хохирлыг нь барагдуулах ямар ч эрх зүйн орчин байхгүй гэж үү?
-Иргэний хуульд гэм хорын тухай заалт бий ч гэм хор учруулсан шалтгааны тухай яригддаг учраас ихэнхдээ нөхөн төлбөр төлөгддөггүй. Тиймээс мөнгөн хариуцлага тооцъё, тийм хуультай болъё гэж байгаа юм. Алдаа гаргасан ажилтанд нь эрүү үүсгээд өнгөрөх бус хохирч буй ар гэрийнхний сэтгэл санааны хохирол гэж хэцүү зүйл шүү дээ. Тэр ажилчинд эрүү үүсгэлээ гээд хохирол нь нөхөн төлөгдөхгүй, бусдын буруугаас амиа алдах, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол гарсаар байх болно. Яагаад гэвэл, хариуцлагыг ганцхан ажилтанд тохох нь тухайн аж ахуйн нэгжийг хариуцлагаас мултрах арга болдог.
-Аливаа юмыг хийхэд хууль эрхзүйн орчинд нь орох шаардлагатай байдгаас улс төрд хүмүүс их ордог гэдэг. Магадгүй, та хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэхийн тулд улс төрд орохоос аргагүйд хүрч болох юм?
-Эрх мэдэл хоёр талтай байдаг. Нэг нь хуульчлагдсан эрх мэдэл буюу гарын үсэг зураад хэрэгжүүлдэг. Нөгөө нь, нөлөөллийн эрх мэдэл. Стратегийн өмгөөллийн хуулийн механизмыг ашиглаад олон шинэчлэлийн ажил эхлүүлсэн. Хэрвээ нөлөөллийн төвшинд эрх мэдлийг хэрэгжүүлсэн хүмүүс хуульчлагдсан эрх мэдлийг хэрэгжүүлбэл классик эрх мэдэл буюу зөв улс төр болно гэж боддог. Магадгүй, иргэний нийгмийн тэмцэл хүчтэй байдаг учраас иргэдийн оролцоо, дэмжлэгтэйгээр үр дүнд хүрэх магадлалтай байх.
-Тэгвэл иргэнийхээ эрүүл мэнд амь насыг нь хайхардаггүй ийм нийгмийг та хүмүүнлэг гэж хэлэх үү?
-Нийгэмд бурууг тохохоос илүүтэй хүмүүсийн харилцаа шүү дээ. Хаагдмал нийгмээс хэтэрхий задгай байдалд шилжсэн нь хүмүүсийг мөнгө шүтэх, хүчтэй нь хүчгүйгээ барьж идэх хандлагад түлхсэн хэрэг. Харин одоо ардчилсан засаг төрийн эрхийг барьж байгаа нь сүүлийн 10 жил бидний ярьж, тэмцсэн хийсэн зүйлс бодитоор урган соёолох эрүүл хөрс нь боллоо гэж бодож байна. Өнөөдөр бидэнд хүнээ хайрлах, түүнийг үнэлдэг болох механизм, хууль эрх зүйн орчныг бий болгох хэрэгтэй байна.
Т.Оюунбаяр
0 Сэтгэгдэл