Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Цахим үнэмлэхээ аваарай

Улсын бүртгэлийн газар уламжлал ёсоор сар бүрийн хоёр дахь долоо хоногийн бямба гаригт нээлттэй хаалганы өдөр зарлаж, иргэдэд үйлчилдэг. Тэгвэл энэ удаагийнхаа нээлттэй хаалганы өдрөөр “Цахим үнэмлэх” сэдвийн дор хаалгаа нээжээ. Нээлттэй хаалганы өдрөөр Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын хэмжээнд  бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж иргэдэд цахим үнэмлэх олгохоос гадна бусад ажлын өдрүүдэд үзүүлдэг иргэний гэр бүлийн байдлын найман төрлийн бүртгэл болон, эд хөрөнгийн эрхийн бүртгэл,  гадаад паспорт шинээр авах, хугацааны сунгалт хийх , архивын лавлагаа олгох зэрэг бүхий л үйлчилгээг үзүүлж байна.
Иргэний цахим үнэмлэх хэвлэх ажил өнөөдрийн  байдлаар 18 аймаг, нийслэлийн 4 дүүрэгт хийж дуусаад байна.Тус газраас оршин суугаа баг, хороон дээрээ очиж цахим үнэмлэхээ авахыг уриалж байна. Иргэд цахим үнэмлэхээ авахдаа өөрийн иргэний үнэмлэхээ авч очно. Харин иргэний үнэмлэхээ хаяж, үрэгдүүлсэн бол иргэний үнэмлэхийн зурагтай лавлагаа, лавлагаа аваагүй иргэд холбогдох бичиг баримтын хамт оршин суугаа баг, хорооноосоо иргэний цахим үнэмлэхээ авна уу.

Д.Мөрөн
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан