Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов  100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Багануурынхан дүүргээ хот болгохыг хүсэв
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун  нар энэ сарын 4-нд Багануур дүүрэгт ажиллаж  Засаг даргын Тамгын газар болон  тавдугаар хорооны ажилтай  танилцаж  дүүргийн дэргэдэх хэлтэс, албадын удирдлагууд,  иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийслэлийн Засаг дарга уулзалтын үеэр нийслэлд хийж буй цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар товч мэдээлэл өгч гэр хорооллыг амины тохилог сууцтай болгох ажил нэлээн өргөн далайцтай явж байгаа,   дахин төлөвлөлт зайлшгүй хийх хэрэгтэй, 2013 онд 40.000 айл өрх гэр хороололд амины тохилог сууцанд амьдарна, энэ ажилд иргэдээ татан оролцуулна гээд  иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
 Уулзалтад оролцсон иргэд хотын даргын хийж хэрэгжүүлж буй ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж Багануур дүүргийг хөгжүүлэх, бие даасан хот болгох тухай асуудлаар санал хүсэлтээ илэрхийллээ. Харин Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Багануур дүүргийг аж үйлдвэрийн хот, дүүргийн төв болгохоор Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол,  2030 оны чиг хандлагад тусгасан байгааг дурдаад, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний тухай хууль батлуулахаар ажиллаж буйгаа хэлжээ.
Т.Баяр
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан