Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Гал түймрийн аюулаас 100 иргэний амь насыг авран хамгааллаа

Он гарсаар улсын хэмжээнд 04 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1006  удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 100 иргэний амь насыг авран хамгааллаа.

  Тухайлбал, 04 дүгээр сарын 16-ны өдрийн 09:05 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Санто” хотхоны баригдаж байгаа барилгын 16 давхарт гал гарлаа гэсэн дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, тус барилгад гүйцэтгэлийн ажил хийж байсан 3 компанийн 75 ажилтныг утаажилтын бүсээс гаргаж, угаартсан 8 иргэнийг аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлэн, нийслэлийн түргэн тусламжийн төв 103-т хүлээлгэн өглөө  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан