Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
НИТХ-ын даргад Д.Ихбаярыг батламжилжээ
Улсын төсвийн төслийг боловсруулахад Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгов
100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашинд ногоон улсын дугаар олгож, дугаарын хязгаарлалтад хамруулахгүй
БНХАУ-ын Цинхуа их сургуулийн удирдлагууд бүсчилсэн хөгжлийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэх, судалгааны ажилд дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
Дархан хотын харилцагчдад тусгайлан зориулсан “SocialPay Loves Darkhan” урамшуулал эхэллээ
“Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүллээ
Ханын материал орон сууцжуулах төсөл хэрэгжсэнээр агаар, хөрсний бохирдол буурна
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Цагдаагийн байгууллагын дарга нарыг шинээр томилжээ
Цагдаагийн ерөнхий газрын даргаар ҮАБЗ-ийн ажлын албан даргаар ажиллаж байсан Б.Билэгт томилогдоод хоёр хонож байгаа билээ. Тэрээр энэ албан тушаалд очоод өөрийнхөө багийг бүрдүүлж эхэлжээ. Тухайлбал, өмнө нь ажиллаж байсан дарга нарыг өөрчилжээ. ЦЕГ-ын тэргүүн, дэд, Тамгын газрын, УМБГ болон Эрүүгийн цагдаагийн газрын дарга нарыг өчигдөр томилжээ. ЦЕГ-ын тэргүүн дэд даргаар хурандаа Ш.Ганболдыг томилжээ. Ш.Ганболд хурандаагийн хувьд өмнө нь тус газрын Мэдээлэл судалгааны төвд ажиллаж байсан аж. Дэд даргын албан тушаалд дэд хурандаа М.Ганбаатар очжээ. Энэ албанд томилогдохоосоо өмнө ЦЕГ-ын Хуулийн хэлтэст ажиллаж байсан юм. Харин ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрын даргаар нь Үндэсний аюулгүй байдлын Ажлын албаны референт байсан хурандаа Д. Адъяабазар томилогджээ.
Эрүүгийн цагдаагийн газрын даргаар дэд хурандаа Н.Ууганбаяр томилогдсон байна. Улсын мөрдөн байцаах газрын даргаар хурандаа Ч.Батсүхийг томилов. Тэрбээр мөн Эрүүгийн цагдаагийн газар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан нэгэн гэнэ.
Эрүүгийн цагдаагийн газрын даргаар дэд хурандаа Н.Ууганбаяр томилогдсон байна. Улсын мөрдөн байцаах газрын даргаар хурандаа Ч.Батсүхийг томилов. Тэрбээр мөн Эрүүгийн цагдаагийн газар олон жил үр бүтээлтэй ажиллаж байсан нэгэн гэнэ.
0 Сэтгэгдэл
























