Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Д.Сумъяабазар:Зөвшөөрөгдсөн салбарын ажилчид хувийн унаагаар явахдаа тэгш, сондгойгоор зорчино

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан Улсын онцгой комиссын 02 дугаар тоот тогтоолыг баталсан. Уг тогтоолтой уялдуулан Нийслэлийн Засаг даргын захирамж гаргалаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хийсэн мэдээлэлдээ,

-Зөвшөөрөгдсөн салбарын байгууллагууд өглөө 07.00-22.00 цагийн хооронд ажиллана. Ингэхдээ нийтийн тээвэр болон хувийн унаагаар зорчино.  Хувийн унаагаар явахдаа тэгш, сондгойгоор зорчино. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн салбарын ажилтнууд дөрөвдүгээр сарын 10, 12, 14, 16, 18, 20, 22, 24-нд тэгш, 11, 13, 15, 17, 19, 21, 23, 25-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцох юм.

– Нийтийн тээвэр 06.30-10.00 цаг, 12.00-15.00, 17.30-22.00 цагийн хооронд зөвхөн хязгаарлалтад ороогүй төрийн байгууллагын ажилчдад үйлчилнэ.

– Хязгаарлагдаагүй төрийн байгууллага, аж ахуйн нэгжийн нийт ажилтны 10 хүртэлх хувийг ажлын үнэмлэх, албан газрын тодорхойлолтыг үндэслэн зорчуулах

– Иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хөдөлгөөний дутагдаас сэргийлэх зорилгоор оршин суугаа газрын гадна талбай, цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбайд алхах, дугуй унах, биеийн тамирын дасгал хөдөлгөөн хийхийг хатуу хязгаарлахгүйгээр хүн хоорондын зайг хатуу барих, нэг дор таваас дээш илүү хүн цугларахгүй байх,

– Оршуулга, буяны үйл ажиллагаанд оролцох хүний тоог 30-аас хэтрүүлэхгүй байх

– Нийслэл хотод дархлаажуулалтын суурин 120 цэг, явуулын 40 цэг ажиллана.

– Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд 18 градусаас дээш агууламжтай согтууруулах ундааны зүйлс худалдаалах, түүгээр үйлчлэхийг хориглох

– Хүнс, шатахуун, уул уурхай, малын өвс тэжээл, газар тариалан, буяны ажил, эрүүл мэнд зэрэг шалтгаанаар орон нутагт зорчих иргэдийг PCR шинжилгээний хариу, орон нутгийн Онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн Улаанбаатар хотоос орон нутагт зорчихыг зөвшөөрнө” гэлээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Хөл хорионы үеэр ажиллах байгууллагын жагсаалт

6 Сэтгэгдэл
ИРГЭН 2021.04.13 ЯАХ ГЭЖ ТЭГШ СОНДГОЙ ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ? АВТОБУС-д ЧИХЭЛДҮҮЛЭХ, ӨВЧИН ТАРААХ ГЭЖ БИШ БАЙЛГҮЙ ......
ЯАХ ГЭЖ ТЭГШ СОНДГОЙ ГЭЖ БАЙГАА ЮМ БЭ? АВТОБУС-д ЧИХЭЛДҮҮЛЭХ, ӨВЧИН ТАРААХ ГЭЖ БИШ БАЙЛГҮЙ ......
Хаалтаа нээгээд, хаалтаа хаагаад гэж ярьдаг хотын дарга байдаг юм бна аа. Өөрөө ичээд огцорх хэрэгтэй
Дугаарын хязгаарлалт хийх шаардлагагүй.Нийтийн тээврээр явах нь харин ч эрсдэлтэй. эргүү юмнууд. толгой нь ажиллахгүй яанадаа
Энэ гаргаж байгаа шийдвэр нь дандаа нэг тэрслүү шийдвэр гаргах юм аа.
Энэ гаргаж байгаа шийдвэр нь дандаа нэг тэрслүү шийдвэр гаргах юм аа.
Хамгийн их уншсан