Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нийслэлийн иргэний эрх, үүргийг нарийвчлан тусгах санал гаргав

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг есөн дүүрэгт хэлэлцүүлэх ажил үргэлжилж байна. Хуулийн төсөлд дүүргүүдийн нутгийн удирдлагын байгууллага, иргэдээс цахимаар санал авах, хэлэлцүүлэх зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдөөр төслийг хэлэлцүүллээ.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэл хот цаашид ямар загвараар хөгжих, онцлог нь ямар байх гээд олон асуудлыг тусгасан талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Б.Нэргүй онцоллоо. Тодруулбал, дагуул хот, хаяа тосгоны эрх зүйн байдал, хотод эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэргийг асуудлуудыг нарийвчлан тусган юм.
Багануур дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаад алслагдсан дүүрэг, дагуул хотын эрх, чиг үүргийг хэрхэн тусгасан талаар тодруулсан. Тухайлбал, төлөөлөгч О.Батмөнх, С.Ичинхорлоо, О.Мөнхсайхан нар алслагдсан дүүргүүдэд тулгамдсан асуудал ихтэй байдаг гээд дагуул хотын статусыг хэрхэн тусгасныг лавласан юм. Энэ талаар Нийслэлийн ИТХ-ын Хууль эрх зүй, хяналт, үнэлгээний хэлтсийн дарга А.Анхбаяр “Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нийслэлийг нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зохицуулалт оруулсан. Дагуул хотыг дүүргийн нутаг дэвсгэрт байгуулж болно. Дагуул хот нь дүрэмтэй, хуулиар зохицуулснаас бусад харилцааг тухайн дүрмээрээ зохицуулдаг байхаар тусгасан” гэв.

Харин Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Ажлын хэсгийн ахлагч Б.Нэргүй “Налайх, Багануур, Багахангай дүүргийн иргэд дагуул хотын асуудлаар их ханддаг. Алслагдсан дүүргүүд болон төвийн дүүргүүдэд хөрөнгө оруулалт,ын ялгаа гарч, алслагдсан дүүргүүд хотын хөгжлийн бодлогын гадна үлдэх ёсгүйг Нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид уламжилж, анхаардаг. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх ажил эхэлж байгаа. Дагуул хотын эрх, чиг үүрэг зэрэг асуудлыг тус хуулиар зохицуулах учиртай. Тиймээс төсөлд саналаа тодорхой тусгах хэрэгтэй” гэсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Багануур дүүргийн ИТХ-ын дарга Т.Отгонболд “Шинэчилсэн найруулгын төсөлд Ерөнхий менежерийн чиг үүрэг, татвартай холбоотой асуудлуудыг тодорхой тусгасанд талархаж байна. Харин иргэний эрх, үүргийг дутмаг тусгаж уу гэж ажиглагдлаа. Ажлын хэсэг үүн дээрээ анхаараарай” гэсэн юм.
Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг есөн дүүрэгт хэлэлцүүлэх, санал авах ажил үргэлжилж байна.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан