Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хотын дарга НИТХ-ын Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдтэй уулзаж, дэмжин ажиллахаа илэрхийллээ

Нийслэлийн хүн амын 51 хувь, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн 70 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Харин НИТХ 45 төлөөлөгчтэй бөгөөд тэдгээрээс найм нь эмэгтэй. Тиймээс эмэгтэй төлөөлөгчид нэгдэж, өнгөрсөн долоо хоногт Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулсан билээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Эмэгтэйчүүдийн зөвлөлийн гишүүдийг хүлээн авч уулзаж, тэдний санал, хүсэлтийг сонсохын зэрэгцээ бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийллээ. Тэрбээр “Эмэгтэйчүүдийн зөвлөл байх ёстой. Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, эрүүл мэнд, боловсрол гээд бүхий л салбарт эмэгтэйчүүдийн дуу хоолой, хүч, оролцоо туйлын чухал. Цаг үеэ зөв мэдэрч, Эмэгтэйчүүдийн зөвлөлийг богино хугацаанд байгуулсанд баяр хүргэе. Нийгэмд тулгамдсан олон асуудал байгаа. Та бүхэн санал, санаачилга гаргаж, манлайлж ажиллаарай. Олон улсын байгууллага, төсөл, хөтөлбөрт хамрагдаж, хөрш зэргэлдээ орнуудтайгаа хамтран ажиллах талаар хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй” гэсэн юм. Мөн гэр бүл, хүүхэд хамгааллын чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй байгааг онцолсон.

Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б.Мягмар “Бид нийслэлд ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, шинжлэх ухаанчаар ажиллахаар төлөвлөсөн. Ямар нэг улс төрийн нам үл харгалзан, эмэгтэйчүүдийнхээ төлөө зүтгэнэ” хэмээлээ.

Эмэгтэйчүүдийн зөвлөл 2021 онд хийх ажлынхаа хүрээнд дөрвөн том зорилт тавьж, гол чиглэлээ болгон ажиллахаар төлөвлөжээ. Торуулбал нэгдүгээрт, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ, бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүдийг бодлогоор дэмжиж ажиллана. Хоёрдугаарт, ахмадуудын эрүүл мэнд, гуравдугаарт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг хүмүүст анхаарал хандуулна. Дөрөвдүгээрт, гэр бүлийн эрүүл мэнд, гэр бүлийн чиглэлд бүх талын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэнэ.

Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас дээрх дөрвөн зорилтоос аль нэгийг сонгон, дэмжиж ажиллахыг хүслээ. Тэд мөн төсвийн тооцоолол, шаардлагатай зүйлсийг хийсэн аж. Хотын дарга ч тэдний  гаргасан санал, санаачилгыг дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЦАХ ХЭЛТЭС

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан