Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Д.Сүхбаатарын талбайд Төрийн далбааг мандуулах, буулгах, ёслолын буудлага хийнэ

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссоос цар тахлын халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод гамшгийн үеийн гуравдугаар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлсэн. Энэ цаг үед “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой тохиож байгаа бөгөөд цэргийн баярын арга хэмжээ хэрхэн явагдаж байгаа талаар Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдлагын газрын дарга, бригадын генерал С.Дашзэвэгээс тодруулахад “Юуны өмнө эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашиг, аюулгүй байдлыг батлан хамгаалах үйл хэрэгт нэгэн үзүүрт сэтгэлээр хүчин зүтгэсээр ирсэн үе үеийн халуун эх орончид, бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, монгол цэргийн дайчин уламжлалаа эрхэмлэн хүндэтгэж, Зэвсэгт хүчнийхээ хөгжил дэвшлийн төлөө нэгэн зорилгын дор мөр зэрэгцэн алба хааж байгаа эрхэм генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны түрүүч, байлдагч, ажилтан албан хаагчид, эх орноо төлөөлөн хилийн чанадад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчид Та бүхэнд “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Зэвсэгт хүчний Жанжин штабаас түүхт ойг тохиолдуулан цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан олон бүтээлч ажил, арга хэмжээг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу амжилттай зохион байгуулж явуулсан. Харин Монгол Улсын Засийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабаас зохион байгуулахаар төлөвлөж байсан орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын хурал, нэгдсэн тооллого, цэцэг өргөх ёслолын ажиллагаа, 2020 онд үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулах ёслолын арга хэмжээнүүдийг 3 дугаар сарын 28-ны өдрөөс хойших хугацаанд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Уг баярын арга хэмжээний хугацааг тухайн үед дахин зарлаж, олон нийтэд хүргэх болно. Хэдийгээр дээрх ажил, арга хэмжээнүүд хойшлогдоод байгаа хэдий ч 3 дугаар сарын 18-ны өдөр буюу “Монгол цэргийн өдөр”, Зэвсэгт хүчний 100 жилийн ойн баярын өдөр жанжин Д.Сүхбаатарын талбайд Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, буулгах, ёслолын буудлага хийх зэрэг ажиллагааг зохион байгуулна” гэсэн юм.

Ахлах дэслэгч Д.Болормаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан