Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Гантөмөр: Хорооллуудыг цогцолбор хэлбэрээр шийднэ

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрөөс цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалтгүй байна. Үүнийг хотын зүгээс хэрхэн анхаарч байгаа вэ?
-Өнөөдөр сургууль, цэцэрлэгийн  хүрэлцээ муу байгаа нь яах аргагүй санаа зовоосон асуудал. Нэг сургууль гэхэд гурван ээлжээр хичээллэж байх жишээтэй. Иймд шинээр баригдаж буй хорооллуудыг сургууль, цэцэрлэгтэй цогцолбор хэлбэрээр баримаар байгаа юм. Дээр нь, ойр орчимд нь ногоон байгууламж түлхүү хийх хэрэгтэй.
-Таны бодлоор энэ гачигдлаас гарахын тулд ямар ажил хийвэл зүгээр гэж бодож байна вэ?
-УИХ-ын эмэгтэй гишүүд болон МҮЭХ-ноос  нэг гишүүн нэг цэцэрлэг барья гэж уриалга гаргасан байна билээ. Энэ санаачилга олон нийтээс их дэмжлэг авах байх аа. Харин нийслэлийн хувьд газрын асуудлыг нь шийдэх хэрэгтэй юм. Энэ талаар анхаарч ажиллана.
-Гэр хорооллыг дэд бүтцэд холбох ажлыг хот төлөвлөлтөд хэрхэн зохион байгуулахаар тусгасан юм бэ?
-Гэр хорооллын айл өрхүүдийг дэд бүтцэд холбохын тулд 30 жилийн хугацаатай моргейжийн зээлд хамруулна. Эхний ээлжинд нэг загвар барьж хийгээд иймэрхүү тохижилттой, дулаахан байшин болох нь байна шүү гэж харуулмаар байгаа юм. Тэгэхгүй бол нүдээрээ хараагүй цагт иргэд итгэхгүй л дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан