Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
“Social innovation week 2021” зохион байгуулагдах гэж байна

“Кайт Монгол” ХХК болон Азийн Хөгжлийн Банкны хөрөнгө оруулалтын сан болох ADB Ventures хамтран ''Social Innovation Week 2021'' цахим арга хэмжээг энэ сарын 23-26-ны хооронд зохион байгуулах гэж байна. 

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар нь хотод тулгамдаж буй нийгмийн хөгжлийн асуудлыг шийдвэрлэхэд инновац, технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхэлдэг гарааны компаниудыг дэмжин ажиллах, сурталчлах болон хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор энэхүү арга хэмжээг дэмжин оролцож байна. Тус арга хэмжээнд Азийн хөгжлийн Банк, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Accelerator Lab, Жайка, ТОС Монголын Тогтвортой Санхүүжилтийн Холбоо зэрэг байгууллагын төлөөлөл, бусад олон улсын болон Монголын экспертүүд оролцоно.

Зохион байгуулагч “Кайт Монгол” ХХК нь нийгэмд ээлтэй гарааны бизнесийг хөгжүүлэн бойжуулах, шаардлагатай хөрөнгө оруулалтаар дэмжих чиг үүрэгтэй хурдасгагч хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага юм. Тус компани нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн асуудлуудад нөлөөлөх шийдлийг эрэлхийлж буй гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Tүүнчлэн “Social Pay”-тэй хамтран гарааны бизнес эрхлэгч залуучуудыг олонд сурталчлан таниулах, ажилгүйдэл, ядуурлыг арилгах гол хүчин зүйлүүдийн нэг нь өөрсдийн хүч хөдөлмөр, санал санаачлага болохыг таниулж улмаар нийгмийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулан, бусдад үлгэр дууриалал болон ажиллаж буй залуучуудаа дэмжиж “Монгол Залуус” цуврал нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна.

Хамтран зохион байгуулагч Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтын сан болох ADB Ventures нь Ази, Номхон далайн орнуудад тулгамдаж буй томоохон асуудлыг шийдвэрлэх, технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийх зорилготой байгууллага юм. Монгол Улсад АХБ Ventures нь “Kайт Монгол” ХХК-тай хамтран Монголын шилдэг технологийн гарааны бизнесийг хайж олох, бүс нутгийн сүлжээ, боломжуудад нэвтрэх платформоор ханган ажиллаж байна.

“Social Innovation Week 2021” цахим арга хэмжээг 4 өдрийн турш зохион байгуулах бөгөөд Монголд анх удаа инновацыг дэмжигч, хувийн хэвшлийн компаниуд болох “Голомт Банк”, “АПУ” ХХК, “Жи Си Ар Монголиа”, “Премиум групп”, “Грийн Групп”, “UPS Lab Монголиа”, “Д.Э.М ББСБ” зэрэг нэгдэн “Кайт нийгмийн инновацын сан”-г дэмжин ажиллаж байна. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан