Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
“НОМ” ФОРУМ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА


 Иргэд, хэрэглэгчээс ирсэн санал, гомдлын дагуу “Ном” форумыг 2021 оны 2 дугаар сарын 9-ний өдөр зохион байгуулллаа.  Хэлэлцүүлэгт "Соёлын яам", "Хэлний бодлогын үндэсний зөвлөл"-ийн Ажлын алба, "Монголын Үндэсний номын сан"-ийн албаны хүмүүс болон зохиогч Б.Шүүдэрцэцэг, номын дэлгүүрүүдийн төлөөллүүд оролцсон юм.

Ном, түүнийг тойрсон асуудал, хэвлэн нийтлэгчдийн санал, төрийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах зорилгоор номын салбарын бодлого тодорхойлогчид, хуулийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий байгууллагууд, хэвлэн нийтлэгчид, зохиогч, орчуулагч, хэвлэлийн газар, мэргэжлийн холбоодыг хамруулан тулгамдаж буй асуудлын тухай хэлэлцэж, дэвшүүлсэн саналуудыг нэгтгэн,бодлогын чиглэл гаргах юм.

Хэлэлцүүлэгт Монгол Улсын номын бодлого, зохицуулалт, журамласан харилцаа, монгол хэлний хэрэглээ, дүрэм, үг үсгийн алдаа, номын стандарт буюу ISBN, номын стандартыг хэрэгжүүлэхэд зохиогч, хэвлэн нийтлэгчдийн эрх, үүрэг хариуцлага, номын худалдаа татварын бодлого, мэдэх эрх ба хэрэглэгчийн эрхийн тухай  хэлэлцсэн юм. 

Хамтран зохион байгуулагчаар Соёлын Яам, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын алба,  "Номын соёлт ертөнц” ТББ ажиллалаа. Оролцогчид хэлэлцүүлгээс гарсан саналыг ажил хэрэг болгож, үр дүнд хүргэхийн тулд хамтран ажиллана гэдгээ мэдэгдлээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан