Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Монгол Улс нэн тэргүүний ээлжинд вакцин нийлүүлэх улсуудын жагсаалтад байгаа гэв

Эрүүл мэндийн сайд С.Энхболд өнөөдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзлаа. Элчин сайд уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд С.Энхболдод баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсээд КОВИД-19 халдвартай тэмцэх чиглэлээр Монгол Улсын Засгийн газрын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд үр дүнтэй байгааг онцолж, хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагаа идэвхитэй хөгжиж байгаад баяртай байна гэв. Тэрээр эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаа нь иж бүрэн түншлэлийн харилцаа бүхий манай хоёр улсын хамтын ажиллагааны нэг томоохон хэсэг бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын Эрүүл мэндийн яамд хооронд харилцаа, хамтын ажиллагаа амжилттай явагдаж байна гэв. Ялангуяа КОВИД-19 халдвартай тэмцэх явцад харилцан туслалцаа дэмжлэг үзүүлж, мэдээлэл солилцон нягт хамтран ажиллаж байгаагийн үр дүнд манай хоёр улсад харилцан зөөвөрлөгдсөн халдварын тохиолдол бүртгэгдээгүй байгааг онцлов. БНХАУ-ын дарга Си Жиньпин 2020 оны Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн чуулганд хандаж Хятад Улс КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх вакциныг бүтээж дэлхий нийтийн хүртээл болгож хамтран ажиллана гэж мэдэгдсэнийг Элчин сайд дурьдаж, дээрх мэдэгдэл бодит ажил хэрэг болж тус улс КОВАКС хөтөлбөрт 10 сая тун вакцин нийлүүлэх шийдвэр гаргасан талаар танилцуулав. Үүний зэрэгцээ БНХАУ өөрийн улсад үйлдвэрлэсэн вакциныг хөгжиж буй 53 улсад тусламжийн хэлбэрээр нийлүүлэх бөгөөд Монгол Улс нэн тэргүүний ээлжинд вакцин нийлүүлэх улсуудын жагсаалтад байгаа болохыг мэдээллээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд дэлхий нийтийг хамраад байгаа цар тахалтай тэмцэхэд БНХАУ-ын Засгийн газраас нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгсэл зэргийг буцалтгүй тусламжийн хэлбэрээр 5 удаа олгож, харилцан мэдлэг туршлага солилцох үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн явдалд Эрүүл мэндийн сайдын хувиар гүн талархлаа илэрхийллээ. Тэрбээр Монгол Улсын нийслэлийн хэмжээнд багц халдварын голомтууд нэмэгдэж байгаатай холбоотойгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар болон вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар товч танилцуулж, цаашид хоёр улсад харилцан халдвар зөөвөрлөгдөөгүй байгаа амжилтыг хадгалахын төлөө хичээж ажиллахын сацуу цартахлын нөхцөл байдал намжиж, халдварыг хяналтдаа авсан цагт хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг бусад олон чиглэлээр хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

9 Сэтгэгдэл
Хятад вакцин хэрхэвч хийж болохгүй шүү дээ,орос Спутник-v вакцин хийлгэе.
Ard tvmnihee durguig ih l hvrgej bna da
Зүүн Өмнөд Азид Хятад вакцин зүгээр өгье гэсэн ч авахгүй гэдгээ тодорхойилэрхийлсэн. Мьянмар Камбож Вьетнам Индонез Филиппин гм
Хятадад бакцен үнэгүй байсан ч битгий ав
новшоо чи өөрөө хятад вакцинаа хийлгээрэй
Зүгээр өгөглдөө Аваад хая
Uursduu tariulsiimyy nuhdvvd
Hyatad vactsin hiilgehgui ee. Mongol hun hezee ch hyatad vactsind itgehguig medej avaad Busad ornii vactsin oruulj ireh tenderee emiin import hiideg baiguullaga irgeded uguu. Ted olood l irne. Yasan erguu um be. Said hun baij, irgediin handlaga, niigmiin setgel zuig oilgoogui um bh da
ene baij bolohgvi zvvl shvv dee ene asuudald mash anhaarh zvvl eneg Vndesnii Auylgvin ZOboloor oruulah xeregtee
Хамгийн их уншсан