Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
УЛААНБУУДАЙГ ХАА-Н БИРЖЭЭР ДАМЖУУЛАН АРИЛЖААЛДАГ БОЛНО

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат нар "Монголын тариаланчдын үндэсний холбоо"/МТҮХ/-ны төлөөлөлтэй уулзлаа.

МТҮХ-ноос газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын хөгжилд хувь нэмэр оруулах чиглэлээр салбарын сайдад хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ уламжилж, бодлогын дэмжлэг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Салбарын сайдын зүгээс тариаланчдад тулгарч байгаа гол асуудлуудад анхаарахын зэрэгцээ улаан буудайн арилжааг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан зохион байгуулахыг онцлон тэмдэглэлээ. Биржээр дамжуулж улаан буудайн арилжаа явагдсанаар тариаланч өөрөө үнээ тогтоох боломж бүрдэх юм. Түүнчлэн чанарын шаардлага хангасан улаан буудай авахын тулд "Хөдөө аж ахуйг дэмжих сан"-ийн агуулахыг ашиглах нь зүйтэй хэмээн үзэж, энэ чиглэлд цогц шийдэл гарган ажиллах нь чухал болохыг мөн онцоллоо.

Тариалан эрхлэлттэй холбоотой бас нэгэн чухал асуудал болох хөрс, үрийн асуудалд анхаарч хөрсний үржил шимийг сайжруулах, хөдөө аж ахуйн техникийн элэгдэл тооцох хугацааг багасгах, хүнсний агуулах ложистикийн сүлжээ байгуулах төслийн ажлыг хурдасгах, Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрээр тариаланчиддаа олгож буй зээлийн хугацааг сунгах зэрэгарга хэмжээг бодлогын түвшинд дэмжин, цаашид "Монголын тариаланчдын үндэсний холбоо"-той хамтран ажиллахаа илэрхийллээ.

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан