Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Халдвартай нь батлагдсан 2 иргэнийг автобусанд цуг зорчсон иргэдтэй нь хамт тусгай үүргийн онгоцоор хот руу авчирна

Ковид-19 цар тахлын дотоодын халдварын улмаас Ховд аймгийн цөөнгүй иргэд Улаанбаатар хотод түр саатаад байсан. Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж 2021.01.26-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан. Нийтийн тээврийн 5 автобусаар очсон иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлсэн бөгөөд нэг гэрт амьдарч байсан 3 иргэний /эгч дүүс/ шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг БОЭТ-ийн лабораторит авчран PCR-ийн шинжилгээ хийхэд мөн эерэг гарсан байна. Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс өгсөн зөвлөмжийн дагуу дахин баталгаажуулалт хийснээр хоёр нь эерэг, нэг нь сөрөг гарч Ховд аймагт Коронавирусын халдварын зөөвөрлөгдсөн 2 тохиолдол болж бүртгэгдсэн байна.

Уг иргэд 01 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод шинжилгээ өгч 25-нд автобусанд суусан байна. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Эхний ээлжинд сорьц шинжилгээний хариу, БОЭТ, Халдвартын тасгийн бэлэн байдал, эм тарианы нөөц ямар байгаа талаар мэргэжлийн байгууллагуудын мэдээллийг сонссон байна.

Дараагаар нь хязгаарлалтын дэглэм тогтоох тухай Засаг даргын захирамж гарган баталлаа. Хуулийн дагуу болзошгүй эрсдэлээс хамгаалах үүднээс 01 дүгээр сарын 26-ны 20 цагаас 29-ний 00 цаг хүртэл Ховд аймгийн нутаг дэвсгэрээс гарах, орох хөдөлгөөнийг түр хязгаарлажээ.

Халдвартай болон хавьтагч иргэд /автобусын жолооч, зорчигчид/ нийт 41 хүнийг Дарви суман дээр тусгаарлалтад байлгасан ба тэдгээр иргэдийг 01 дүгээр сарын 27-ны өглөө Дарви сумаас тусгай машинаар гаргасан маршрутын дагуу Нисэх онгоцны буудал руу авч ирж мөн өдрийн өглөө Улаанбаатар хот ХӨСҮТ-рүү тусгай үүргийн онгоцоор журмын дагуу тээвэрлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаж, ажлын хэсэг байгуулсан байна.

Хот хоорондын нийтийн тээврээр зорчиж буй иргэдээс халдвар илэрч байгаатай холбогдуулан Улсын Онцгой комиссын шийдвэрээр хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хаагаад байна. Өөрөөр хэлбэл аймгуудын иргэдээ татан авах ажлыг бүрэн зогсоогоод буй.

Улаанбаатар хотоос ирж гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тасралтгүй хяналт тавих, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч ажиллахыг сумдын Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо.

 

6 Сэтгэгдэл
Станбулийн нислэг 5 сарын дараа тавигдаж байгаа болохоор сарын эхээр нислэг тавигдана гэж бодож байлаа Сөүл рүү ямар ч болов сардаа нислэгтэй л байгаад байгаа шүү дээ
Онцгой комиссынхоон, мэргэжлийн хүмүүсээсээ зөвлөгөө аваачжээ. Хайран хөрөнгө хайраа цаг. Ховд аймгийн төвд БОЭТ дээрээ тусгаарлаачээ
Яах гэж байгаа юм бэ. Тэнд нь эмчилэхийг нь эмчилээд хянахыг нь хянаж болдоггүй юм уу.
Эргүү дагзнууд
Энэ тэнэг үйлдлээ зогсоогооч орон даяар өндөржүүлсэн бэлжн байдал зарласан юм бол байгаа газарт нь 7 хоног тусгаарлахад болно ш дээ юун хот вэ энэ арай дэнднээ шийдвэр гаргасан хүн хариуцлага хүлээх үү Ховдын эмч нар яачихсан юм бгаа л биз дээ Ховдын онцгой байдал хүлээж аваад ажиллаач арай юу
Буцааж авчраад бхда яадын тэнд нь асуудлыг шийдвэрлэж эмч томилж явуулаач.Хүмүүсээ улам л чирэгдүүлэх юм.Уб цуглуулгын хогийн хонхор юмуу
Хамгийн их уншсан