Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Д.Галсансүхэд холбогдох хэргийг 02 дугаар сарын 01-нийг хүртэл хойшлууллаа

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.Галсансүхэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан /Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13.30 цагт товлосон боловч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мөнхтуяа шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй, шүүгдэгчээс өөрийн сонгож авсан өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан мөн хохирогч Г.Батхүүгийн ээж н.Одгэрэл хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13.30 цаг хүртэл хойшлууллаа.

Д.Галсансүх нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.Батхүү, Д.Дөлгөөн нарын амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

1 Сэтгэгдэл
Амьд үлдсэн нь зол юм бишүү. Ямар санаатай тэгсэн бишдээ. Бүгд үхэх ёстой байсан юмуу
Хамгийн их уншсан