Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
БАЯНГОЛЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД PCR ШИНЖИЛГЭЭНИЙ ЛАБОРАТОРИ БАЙГУУЛЛАА

Коронавируст “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах үүднээс нийслэлийн дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд PCR шинжилгээний лабораторийг ашиглалтад оруулаад байна.

Шинэ лабораторийн бэлэн байдал хангагдсан эсэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдөх орчныг бүрдүүлсэн байдлыг шалгаж Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар тус төвийн салбар Эмүжин эмнэлэгт ажиллалаа.

Тус лаборатори нь 24 цагийн хугацаанд 300-1200 хүнд PCR шинжилгээ хийх хүчин чадалтай бөгөөд дүүргийн иргэдийг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж, “Ковид-19” халдварыг тандах, илрүүлэх болсноор шаардлагатай тохиолдолд хариу арга хэмжээ авах, эмнэлгийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэж байна.

Мөн коронавируст “Ковид-19” халдвараас гадна томуу, сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдвар, элэгний В, С вирус зэрэг бусад халдварт өвчний шинжилгээг хийх хүчин чадалтай учраас энэхүү лаборатори нь цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай болохыг тус Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар хэлж байлаа.

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байгуулж буй тус лабораторийг ойрын хугацаанд Баянзүрх, Хан-Уул дүүрэгт, цаашид алслагдсан дүүрэг болох Налайх, Багануур дүүрэгт байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан