Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн 12 сард улсын хэмжээнд өсөлттэй гарав

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн оны арванхоёрдугаар сард улсын хэмжээнд өмнөх оноос 2.3 хувиар өсөж, өмнөх сараас 0.6 хувиар буурчээ. 

Ийнхүү өмнөх оны мөн үеэс өсөхөд:

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 8.5 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.0 хувь),
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 4.2 хувь,
  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 3.7 хувь,
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 3.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн. 

Гэсэн хэдий ч орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 7.3 хувь (цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 13.8 хувь), тээврийн бүлгийн үнэ 5.2 хувиар буурсан байна.

Хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, Улаанбаатар хотын хэмжээнд 344 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг судалдаг.

Нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний 200 нь импортын бараа, бүтээгдэхүүн байгаа бөгөөд энэ нь нийт жингийн 45.5 хувийг эзэлж байна.

Инфляц 2020 оны 12 дугаар сард 2.3 хувь гарсны 39.1 хувь нь импортын барааны үнийн өсөлтөөс шалтгаалсан аж.

Ингэхдээ импортын барааны үнийн өсөлтийн нөлөөлөл нь өмнөх оны мөн үеэс 4.5 пунктээр өсжээ. 

Хэрэглээний үнийн индексийг бараа, үйлчилгээний бүлгээр авч үзэхэд тус сард төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 3.7 хувиар,  үйлчилгээний бүлгийн үнэ зүүн бүсэд 2.1 хувиар өссөн нь хамгийн их өсөлт байсан аж. 

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан