Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Сууц өмчлөгчдийн холбоодод шалгалт хийнэ

Сууц өмчлөгчдийн холбоодод түвшин тогтоох үзлэг шалгалт явуулахаар болжээ.  

Тодруулбал, сууц өмчлөгчдийн холбоод нь хууль тогтоомж, дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлж буй эсэх, хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан эсэх, гишүүнчлэл, иргэдээс ирж буй дуудлага, гомдол санал, хүсэлтийг шийдвэрлэсэн байдал, СӨХ-ийн хураамж төлбөрийг тогтоосон байдал, хөрөнгө төвлөрүүлэлт, зарцуулалт, орчны тохижилт аюулгүй байдал, цахилгаан шатны засвар үйлчилгээ, хэвийн найдвартай ажиллагаа болон бусад чиглэлээр хяналт шалгалтыг явуулна.

Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Сууц өмчлөгчийн холбоодод түвшин тогтоох үзлэг шалгалт явуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хотын Ерөнхий менежерийн 2021 оны 01 сарын 05-ны өдрийн тушаалаар баталсан.

Тус түвшин тогтоох шалгалтыг батлагдсан удирдамжийн дагуу энэ оны эхний улиралд бүрэн явуулахаар төлөвлөж байгаа бөгөөд өчигдөр ажлын хэсгийн гишүүдтэй цахимаар хуралдаж үүрэг чиглэл өглөө.

Ажлын хэсэг нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Эрчим хүчний зохицуулах хороо, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын газар, Дүүргүүдийн Засаг даргын орлогч нар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, Улаанбаатар лифт НӨҮГ, Хувийн орон сууцны контор, Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл зэрэг бүрэлдэхүүнтэй байна.

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан