Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
Онцгой нөхцлийн үеийн хүүхэд хамгааллын асуудлаар хамтран ажиллана

 

GJ1A8855.jpg

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

  Санамж бичигт ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян, “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-ын Үндэсний захирал Б.Болорцэцэг нар гарын үсэг зурж, баталгаажуулсан юм.

  Монгол улсад гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, чадавхыг бэхжүүлэх, эрсдэлийг бууруулах, Сендайн үйл ажиллагааны хүрээний дунд шатны стратегийн хэрэгжилтийг хангах замаар хүний амь нас, амьжиргаа, эд хөрөнгийг гамшгийн аюулд өртөх, эрсдэлээс хамгаалах, бууруулах зорилгоор хамтран ажиллах юм.

Хамтын ажиллагаа нь орон нутагт суурилсан гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, гамшиг, онцгой нөхцлийн үеийн хүүхэд хамгааллын асуудалд тэдний оролцоог хангах, сургуулийн орчин аюулгүй байдлыг хангах, орон нутгийг гамшигт тэсвэрлэх, чадавхжуулах, хүмүүнлэгийн салбар дундын зохицуулалтыг хангах гэсэн таван чиглэлтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан