Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ХӨСҮТ-ӨӨС ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран 2021 оны 01 сарын 07-09-ний өдрүүдэд 3 удаагийн бүсчилсэн онлайн сургалтыг амжилттай зохион байгуулж байна. Тус сургалтад  21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэндийн газрын дарга, мэргэжилтэн,  тархвар судлаач, халдвар судлаач, лабораторийн эмч, мэргэжилтнүүд, өрхийн эмнэлгийн эмч, сувилагч нар болох 250 гаруй хүн оролцлоо. Сургалт “Ковид-19 халдварын сорьц цуглуулах, тээвэрлэх, халдвар хамгаалал-аюулгүй ажиллагаа, лабораторийн оношилгоо” сэдвийн хүрээнд явагдаж нийгмийн эрүүл мэнд болон лабораторийн шинжилгээнд суурилсан тандалтын уялдаа холбоо, “КОВИД-19 халдварын оношилгоо, эмчилгээний асуудал”, лабораторийн оношилгоо, шинжилгээний сорьц авах талаар мэргэжилтэнүүд илтгэл тавьж зөвлөмж хүргэлээ.


Монгол улсын нутаг дэвсгэр, засаг захиргааны байршлын онцлогоос хамааран шинжилгээний сорьцыг орон нутгаас тээвэрлэхэд цаг хугацаа болон тээврийн хэрэгслийн асуудал гарсаар байна. Энэ хүндрэлийг тодорхой хэмжээгээр шийдвэрлэх зорилгоор ЭМЯ, ЗТХЯ-ны сайд нарын баталсан хамтарсан тушаалыг үндэслэн агаарын тээврийн “Аэромонголиа” болон газрын тээврийн “Монгол шуудан” компаниудтай хамтарч ажиллах, сорьц тээвэрлэлтийн ложистикийн асуудлаар хамтран ажиллах тухай яригдлаа. Мөн энэхүү байгууллагуудын төлөөлөгч нарыг оролцуулж холбогдох ажил үүргийн төлөвлөгөөг эрүүл мэндийн байгууллагуудад танилцууллаа. Мөн энэ үеэр ирэх долоо хоногт нийслэлийн төвийн 6 дүүрэгт PCR шинжилгээний иж бүрэн лаборатори үйл ажиллагаагаа эхлүүлэхээр тоног төхөөрөмжөө хүлээн авч суурилуулан бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөл мэдээллээ. Харин аймгуудын хувьд шинээр 14 аймагт  молекул биологийн лаборатори байгуулахаар төлөвлөж, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх бэлтгэл ажлуудыг эрчимтэй эхлүүлээд байна гэнэ. Тодруулвал лабораторийн тоног төхөөрөмжийн эхний захиалгууд энэ сарын 15,16-ны өдрүүдэд ирэх бөгөөд энэ сарын сүүл гэхэд бүх аймгууд PCR шинжилгээний иж бүрэн лабораторитой болох юм байна.
 
Одоогийн байдлаар Орхон, Дархан, Ховд, Дорнод, Сэлэнгэ, Дорноговь аймгууд болон Замын-Үүд суманд молекул биологийн лабораториуд ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан