Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНИЙ ТОХИОЛДОЛ 1.6 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

Нийслэлийн хэмжээнд 2021 оны 01 дүгээр сарын 06-ны байдлаар, амбулаторийн 22.587 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 356 тохиолдол оношлогджээ.

Энэ нь нийт үзлэгийн 1.6 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 0.3 хувиар нэмэгдсэн, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 7.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийт өвчлөгсдийн 41.3 хувийг 0-1 нас, 19.1 хувийг 2-4 нас, 10.4 хувийг 5-9 нас, 3.6 хувийг 10-15 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.

Хүүхдийн түргэн тусламжийн 555 дуудлага ирснээс 38.0 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ. Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн ачааллаас үзэхэд, хүүхдийн 1123 орон дээр 115 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.

Шинээр хэвтсэн өвчтөний 17 буюу 22.4 хувь нь томуу, томуу төст өвчтэй өвчтөнүүд байгаагаас 100 хувь нь хүүхдүүд байна. Хүнд өвчтэй хүмүүсийн 4 буюу 10.3 хувийг амьсгалын замын өвчтэй өвчтөнүүд эзэлж байгаа юм.

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог халдвар, мөн коронавируст “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс эцэг эхчүүд бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулж, илчлэг сайтай хоол ундаар дархлааг нь дэмжих, дулаан хувцаслах, олон нийтийн газраар дагуулж явахгүй байх, амны хаалт тогтмол зүүлгэж хэвших, өвчилсөн тохиолдолд дур мэдэн эмчлэхгүй байх, ариун цэврийн дэглэм сайтар сахиж, шаардлагатай тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандахыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөж байна.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан