Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана Энэ онд төлөвлөсөн 9376 хяналт шалгалтыг цуцаллаа Үерийн хамгаалалтын далан, сувгийн цэвэрлэгээг тогтмол хийж байна Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Налайх дүүрэгт ажиллаж байна БОУАӨЯ:Туулын хурдны замын төслийн үйл ажиллагааг түр зогсоолоо А.Баяр: Хулгайлах болон хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн тоо буурсан нь хар цэгүүдийг камержуулсных
НИЙСЛЭЛИЙН 9 ДҮҮРГИЙН 30 ЦЭГТ ПСР-ИЙН ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тандалт хийх зорилгоор өчигдрөөс /2020.01.03/ 9 дүүрэгт байнгын үйл ажиллагаа явуулах 30 цэг ажиллаж эхэлсэн.  Энэхүү цэгүүд дээр 600 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна.

Эдгээр шинжилгээний төвүүдэд эрүүл мэндийн зөвлөмж, хөдөө орон нутаг руу явах хүсэлтэй иргэд хамрагдах боломжтой. Мөн худалдаа үйлчилгээ, нийтийн тээвэр, эрүүл мэндийн байгууллага гэх мэт найман бүлгийн хөдөлмөр эрхэлдэг иргэдийн дунд коронавирусийн илрүүлэг, тандалт хийх судалгааны ажлыг эхлүүлсэн байна. Тухайн байгууллагын ажилчдыг түүвэрлэж шинжилгээнд хамруулах юм. Зарим газруудад Нийслэлийн эрүүл мэндийн газрын тандалтын баг шинжилгээг  очиж авч байна. Энэхүү тандалт судалгааны ажлыг Нийгмийн эрүүл мэндийн төвтэй хамтран, Нийслэлийн Онцгой комисс зохион байгуулж байгаа.  Өчигдрийн байдлаар 2100 орчим зах, худалдааны төвийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээллээ.

Шинжилгээ өгөх хүсэлтэй нийслэлийн иргэд харьяа дүүрэгтээ зохион байгуулж буй шинжилгээний төвд, харин орон нутгийн иргэд харьяалал харгалзахгүй дараах шинжилгээний төвүүдээр үйлчлүүлэх боломжтой юм.

 БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

  • 13-р сургууль
  • 20-р сургууль
  • 43-р сургууль
  • 47-р цэцэрлэг

 БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

  • 21-р сургууль
  • 48-р сургууль
  • 69-р сургууль
  • 133-р сургууль
  • 142-р сургууль

 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

  • 9-р сургууль
  • 12-р сургууль
  • 36-р сургууль
  • 62-р сургууль
  • 67-р сургууль
  • 83-р сургууль
  •  

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

  • 3-р сургууль
  • 31-р сургууль
  • 58-р сургууль

 ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

  • Буянт-Ухаа цогцолбор сургууль
  • 18-р сургууль
  • 34-р сургууль
  • 52-р сургууль

 ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

  • 39-р сургууль
  • 50-р сургууль
  • 72-р сургууль

 БАГАНУУР ДҮҮРЭГ:

  • Халдвартын тасаг
  • Нийгмийн эрүүл мэндийн төв.

 НАЛАЙХ ДҮҮРЭГ:

  • Амбулаторийн хуучин байр

 БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ:

  • Эрүүл мэндийн төв

 НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан