Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь ЦАГ АГААР: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна Ардчилсан Намын ХVIII Их хурал “Ардчиллын шинэ тэмүүлэл” уриан дор эхэллээ Улсын физикийн XXXVII олимпиад Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа ЗГ: Төрийн албан хаагчдыг 20-30 төрлийн тайлангаас чөлөөллөө Г.Дамдинням: Ган үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийн олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлана ЗГ: Хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах, гамшигт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана
"Ковид-19" халдварын 39 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 1121 боллоо

2020 оны 12-р сарын 27-ны байдлаар, нийт 14.646 хүний сорьцод шинжилгээ хийхэд 39 хүнд коронавируст Ковид-19 халдвар илэрлээТухайлбал, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомттой холбоотой ойрын болон дам хавьтал бүхий 38 хүн, Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүний давтан шинжилгээгээр халдвар илэрсэн байна.

Монгол Улсын хэмжээнд коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 1121 боллоо.

Нийслэл хот болон зургаан аймагт голомтлон гарсан халдварын тохиолдол 656, гаднаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол 394 байна.

МОНГОЛ УЛС ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

Улаанбаатар -330

Сэлэнгэ -217

Дархан-Уул -45

Дорноговь -32

Орхон -25

Говьсүмбэр -4

Архангай -3

УЛААНБААТАР ХОТ ДАХЬ БАГЦ ӨВЧЛӨЛИЙН ГОЛОМТ:

Баянгол дүүрэг -43

Баянзүрх дүүрэг -181

Чингэлтэй дүүрэг -18

Сүхбаатар дүүрэг -28

Сонгинохайрхан дүүрэг -30

Хан-Уул дүүрэг -27

Багануур дүүрэг -1

Налайх дүүрэг -1

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, ХУД-ийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийт 400 хүн эмчилгээ, шинжилгээ, хяналт, ажиглалтад хамрагдаж байна.

Биеийн байдал маш хүнд 3, хүнд 7, хүндэвтэр 54, хөнгөн 336 хүн байна.

Эх сурвалж. Нийслэлийн эрүүл мэндийн газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан