Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Франкфурт-Улаанбаатарын тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг хилээр нэвтрүүлэх үед сэжигтэй тохиолдол илрээгүй

УОК-ын шийдвэрээр Франкфурт - Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 165 иргэнийг өнөөдөр татан авлаа. ОМ-138 дугаартай энэ нислэг Буянт-Ухаа нисэх буудалд 11:05 цагт газардсан юм. Буян-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын албанаас зорчигчдод эрүүл мэндийн хяналт, тандалт хийж халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн Намуун, Сүнжин гранд зочид буудалд тусгаарлан ажиглалтад шилжүүллээ. Хилээр нэвтрүүлэх үед сэжигтэй тохиолдол илрээгүй.

Энэ сарын 16-ны өдөр Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 358 чингэлэг, вагон, Сүхбаатар боомтоор нэвтэрсэн 325 чингэлэг, галт тэргэнд “Баяндэмбэрэл” компаниар халдваргүйтгэл хийлгүүлж, хяналт тавин ажилласан. Түүнчлэн Буянт-Ухаа боомтоор нэвтэрсэн 109 ширхэг, 8,492 кг карго ачаа тээшинд халдваргүйтгэл хийсэн байна.

Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын албанаас орон нутгийн нислэгээр зорчиж буй иргэдэд эрүүл мэндийн хяналт, тандалт хийж байгаа бөгөөд энэ сарын 1-нээс 17-ны байдлаар 18 онгоцоор 9 аймаг руу 1,488 иргэн зорчжээ гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан