Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож мөргөлдсөний улмаас 9 хүн гэмтжээ

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 12,13-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд зам тээврийн ослын шинжтэй 182 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 11 хүн гэмтэж, орон нутагт нэг хүн амиа алджээ.

Ноцтой зам тээврийн ослоос дурдвал:

  • 2020.12.13-ны өдрийн 04:20 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан булаг гэх газар шороон замд Kia Bongo маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч 28 настай, эмэгтэй амиа алдсан.
  • 2020.12.14-ний өдөр 01:00 цагийн орчимд ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Морингийн замд Toyota Prius маркийн М согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, Toyota Prius маркийн Н жолоочтой автомашинтай мөргөлдөж, 9 хүн гэмтжээ. Жолооч М нь 1.36%-ийн согтолттой гарсан бөгөөд уг хэргийг шалгаж байна.

Мөн өдрүүдэд нийслэлд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 12, орон нутагт 15 жолоочийг хяналт шалгалтаар илрүүлж, хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Иргэд, жолооч нарыг бусдын амь нас, эрүүл, мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалж зуны дугуйгаа өвлийн дугуйгаар солих, орон нутгийн замд хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан