Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна
Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно
“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа
Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна
Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ
Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн газар чөлөөлөлт 64 хувьтай байна
448 МЯНГАН ТОНН ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС АРИЛЖААЛЛАА
УУРХАЙЧДЫН УСАН БАССЕЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нүүдэлчдийн язгуур өв, хөгжмийн нэгэн чухал соёл "Аман хэл хуур"-ын өдөр энэ сарын 30-нд тохионо
Кристен Стюартын ээж аав ч бас салах нь
Кристен Стюарт, Роберт Паттинсон хоёрын тэврэлдсэн шинэ зураг “Entertainment Weekly” сэтгүүлд гарч, “Twilight” цувралын фэнүүдийг баясгалаа. Гэвч энэ зургийг тэд шинээр авахуулаагүй бөгөөд өнгөрсөн долдугаар сард дуулиантайгаар салахаасаа өмнө киноныхоо шинэ ангид зориулан авахуулсан байж. Хэдийгээр хос хоёр амьдрал дээрээ салж, хоёр тийш болсон ч дэлгэцэн дэх тэдний дурлал үргэлжилсээр байгаа юм. Ирэх сарын 2-нд нээлтээ хийх “Twilight: The Complete Journey” хэмээх ангиас нь тэдний хамтдаа хэвээр байгааг үзэж болох юм. Ийнхүү “Twilight”-ийн шинэ ангийн сурталчилгааны ажил аль хэдийнэ эхэлсэн ч найз залуугаа хуурсан нь илчлэгдсэн Кристен Стюарт олны нүднээс нууцлагдмал, чимээгүй хэвээр байна.
Найруулагч Руперт Сандерстай амрагийн холбоо тогтоож, найз залуу Роберт Паттинсоноос салснаас хойш Кристен Стюарт аль болох хэвлэлийн анхааралд өртөхгүйг хичээж буй боловч түүний гэр бүлийн амьдрал эргээд дурангийн өмнө авчраад байна. Түүний дэгдээсэн дуулианаас нэг сарын дараа ээж аав нь ч мөн салахаар шийджээ. Кристений ээж нөхрөөсөө гэр бүлээ цуцлуулахаар Лос-Анжелосын шүүхэд өргөдөл гаргасан байна. Жүжигчин бүсгүйн эцэг эх 27 жил амьдарч, хамтдаа хоёр хүүхдээ өсгөсөн юм. Кристен нэг өргөмөл ахтай.
Кристений ээж аав хоёулаа хоёулаа тайз, дэлгэцийн салбарт ажилладаг аж. Кристений аав телевизийн продюсер, тайзны менежерээр ажилладаг бол ээж нь зохиолч бөгөөд “Fox”-т найруулагч хийдэг юм байна.

Кристен Стюарт, Роберт Паттинсон хоёрын тэврэлдсэн шинэ зураг “Entertainment Weekly” сэтгүүлд гарч, “Twilight” цувралын фэнүүдийг баясгалаа. Гэвч энэ зургийг тэд шинээр авахуулаагүй бөгөөд өнгөрсөн долдугаар сард дуулиантайгаар салахаасаа өмнө киноныхоо шинэ ангид зориулан авахуулсан байж. Хэдийгээр хос хоёр амьдрал дээрээ салж, хоёр тийш болсон ч дэлгэцэн дэх тэдний дурлал үргэлжилсээр байгаа юм. Ирэх сарын 2-нд нээлтээ хийх “Twilight: The Complete Journey” хэмээх ангиас нь тэдний хамтдаа хэвээр байгааг үзэж болох юм. Ийнхүү “Twilight”-ийн шинэ ангийн сурталчилгааны ажил аль хэдийнэ эхэлсэн ч найз залуугаа хуурсан нь илчлэгдсэн Кристен Стюарт олны нүднээс нууцлагдмал, чимээгүй хэвээр байна. Найруулагч Руперт Сандерстай амрагийн холбоо тогтоож, найз залуу Роберт Паттинсоноос салснаас хойш Кристен Стюарт аль болох хэвлэлийн анхааралд өртөхгүйг хичээж буй боловч түүний гэр бүлийн амьдрал эргээд дурангийн өмнө авчраад байна. Түүний дэгдээсэн дуулианаас нэг сарын дараа ээж аав нь ч мөн салахаар шийджээ. Кристений ээж нөхрөөсөө гэр бүлээ цуцлуулахаар Лос-Анжелосын шүүхэд өргөдөл гаргасан байна. Жүжигчин бүсгүйн эцэг эх 27 жил амьдарч, хамтдаа хоёр хүүхдээ өсгөсөн юм. Кристен нэг өргөмөл ахтай.
Кристений ээж аав хоёулаа хоёулаа тайз, дэлгэцийн салбарт ажилладаг аж. Кристений аав телевизийн продюсер, тайзны менежерээр ажилладаг бол ээж нь зохиолч бөгөөд “Fox”-т найруулагч хийдэг юм байна.

Кристен Стюарт дуулиант салалтаас хойш паппарацын дуранд өртсөн нь

Кристений ээж

Кристен аавтайгаа

Кристений ээж

Кристен аавтайгаа
0 Сэтгэгдэл























