Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХАНГИ БООМТЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ХЭВИЙН БОЛЛОО

Дорноговь аймгийн нутагт орших Ханги боомтын нүүрс тээврийн жолоочийн “COVID-19”-ийн давтан шинжилгээний хариу “Сөрөг” гарсан байна. Ингэснээр түр зогсоогоод байсан боомтын үйл ажиллагаа баасан гарагаас хэвийн болсныг гаалиас мэдээллээ.

Монгол Улс оны эхнээс 12 дугаар сарын есний өдөр хүртэл нийт 27.3 сая тонн нүүрс экспортолсны 1.7 хувийг Ханги боомтоор гаргаад байна. БНХАУ-ын тал нүүрс тээврийн жолооч нарыг “COVID-19”-ийн шинжилгээнд хамруулахыг шаардаж эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улс энэ талд нэлээд эрчимтэй арга хэмжээ авсан юм.

12 дугаар сарын тавны байдлаар Гашуунсухайт-Цагаан хад чиглэлийн богинын тээврийн 6569 жолоочийг PCR шинжилгээнд хамруулж, бүгд “Сөрөг” гэсэн хариу гарсан байна.

Үүнээс гадна Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн уртын тээврийн 7000 гаруй жолоочийг шинжилгээнд хамруулж эхэлсэн талаар “Эрдэнэс Монгол” ХХК мэдээллээ.

Одоогоор “Гашуунсухайт авто зам” компанийн шалгах нэвтрүүлэх гурван цэг дээр шинжилгээ авч байгаа аж. Хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, дараалал 40 км-ээр уртассаныг “Эрдэнэс Монгол” ХХК мэдэгдэлдээ дурджээ.

Экспортын гол уурхайнуудыг эрсдэлгүй бүс болгох чиглэлд одоогоор нүүрсний экспортын 95 хувь, зэсийн экспортын 100 хувь, газрын тосны экспортын 100 хувь, төмрийн экспортын 90 хувь, жоншны экспортын 70 хувийг бүрэн хамгаалалтад авсан гэж Улсын онцгой комисс мэдээлсэн юм.

Одоогоор боомтуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Цагаан нуур боомтын үйл ажиллагааг 12 дугаар сарын нэгнээс эхлэн гарагийн зохицуулалттайгаар нээсэн юм. Зөвхөн нефтийн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа аж. Эрээнцав боомтын төмөр замын хөдөлгөөнийг мөн нефтийн бүтээгдэхүүн оруулах зорилгоор 12 дугаар сарын нэгнээс нээгээд байна.

Харин Замын-Үүд боомтод Эрээн талдаа 50 жолооч 30 хоногийн хугацаатай байршуулж, Гаалийн хяналтын талбайгаас хилийн боомтын дундын бүсэд автомашин солилцох байдлаар тээврийн зохицуулалт хийх шаардлагыг БНХАУ-ын тал тавьсан юм. Энэ ажлыг зохион байгуулж байна. 12 дугаар сарын есний байдлаар Монголын талаас 18 жолооч энэхүү тээврийн ажлыг хийж байгааг Улсын онцгой комисс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан