Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Амбасэлмаа: Нэмж 11 тохиолдол илэрснээр 12-р сарын 5-ны 11:00 цагийн байдлаар

МОНГОЛ УЛСАД БҮРТГЭГДСЭН ХАЛДВАРЫН ТОО 842 БОЛЛОО

12-р сарын 3-ны өдөр 20240 хүнд шинжилгээ хийсэн. 800 нь хавьтлын хяналтын шинжилгээ. Шинээр 11 хүний шинжилгээнд халдвар илэрсэн. Тодруулбал, Улаанбаатарт 3, Сэлэнгэд 4, Дорноговь аймагт 4 шинэ тохиолдол нэмэгдлээ. Улаанбаатар хотод илэрсэн 3 тохиолдлын хоёр нь өмнөх хавьтлын давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Харин нэг хүн нь автобус баазын жолоочийн ойрын хавьтал байна. Энэ хүн халдвартай жолоочтой нэг унаагаар явдаг байсан. Харин тус автобус баазын 512 хүнийг PCR шинжилгээнд хамруулсан. Бусад хүнд вирус илрээгүй. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг коронавирусийн халдвар авсан иргэдийг хүлээн авч эмчилж эхэлсэн. Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт дөрвөн хүн эмчлэгдэж, өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн байна" гэлээ. 

Нэмж 11 тохиолдол илэрснээр 12-р сарын 5-ны 11:00 цагийн байдлаар 

  • Улаанбаатарт 99
  • Дархан-Уул аймагт 45
  • Сэлэнгэ аймагт 197
  • Орхон аймагт 24
  • Архангай аймагт 3
  • Говьсүмбэр аймагт 4
  • Дорноговь аймагт 25 тохиолдол тус тус бүртгэгдээд байна. 

Манай улсад батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 842 болоод байгаа бөгөөд үүнээс 368 нь эдгэрчээ. Эмчлэгдэж байгаа иргэдийн 377 нь хөнгөн, 76 нь хүндэвтэр, 6 нь хүнд, 2 нь маш хүнд байна.

НИЙСЛЭЛД БҮРТГЭГДСЭН ХАЛДВАР 99 БОЛЛОО

Улаанбаатар хотод шинэ гурван тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр нийслэл хотод голомтлон гарсан халдварын тоо 99 боллоо. Эдгээр нь нийслэлийн долоон дүүргийн 31 хороонд бүртгэгдээд байгаа аж.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гурван тохиолдлын хоёр нь автобус баазын ойрын хавьтлын, нэг унаагаар явдаг нэг хүнээс халдвар илэрсэн.

“Нэг өрх-нэг иргэн” аяны хүрээнд нийслэлийн 70 гаруй  мянган иргэнд тандалтын шинжилгээ хийж эхлээд буй. Шинжилгээг Улаанбаатар хотын есөн дүүргийн 30 цэгт өчигдрөөс зохион байгуулж эхэлсэн юм. Тухайлбал, Баянгол дүүрэгт 6, Баянзүрх дүүрэгт 6, Сонгинохайрхан дүүрэгт 4, Сүхбаатар дүүрэгт 3, Хан-Уул дүүрэгт 4, Чингэлтэй дүүрэгт 2, Багануур дүүрэгт 2, Налайх дүүрэгт  2, Багахангай дүүрэгт 1 цэг бий.

Баянзүрх дүүргийн 28 хорооноос 4-7, 9-10,12,14-16,18, 22, 25-26 дугаар хорооны 20 090 иргэнийг энэ сарын 4-8 нд шинжилгээнд хамруулахаар төлөвлөжээ.

НИЙСЛЭЛИЙН 12 МЯНГАН ИРГЭН ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДААД БАЙНА

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу нийслэлийн хэмжээнд халдвар голомтлон гарсан хороо болон эрсдэл өндөртэй хороодын өрхөөс 70 мянган орчим өрхийг сонгож, өрх тус бүрээс нэг иргэнийг коронавирусийн шинжилгээнд хамруулж эхэлсэн.

Өчигдрөөс эхэлсэн шинжилгээнд 12 мянган иргэн шинжилгээнд хамрагдаад байгааг Нийслэлийн эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа мэдээллээ. 

Шинжилгээг 48 түр цэг, байнгын ажиллагаатай 18 цэгт шинжилгээг авч байгаа бөгөөд 700 гаруй эмч, мэргэжилтнүүд шинжилгээг авч байга юм байна.

Өрхийг сонгохдоо олон ам бүлтэй, хөдөлгөөнт ажил эрхэлдэг, нэг хашаанд эсвэл байранд олноороо амьдардаг, үйлчилгээний газарт ажилладаг болон ажиллуулдаг, мөн бусад эрсдэлтэй байдлыг тооцон сонгож уг шинжилгээнд хамруулахаар төлөвлөсөн. Нийт шинжилгээнд хамрагдах өрхийн 70 хувийг өвчлөл гарсан хороодоос, 30 хувийг эрсдэл өндөртэй болон бусад хороодоос тандалт хийх зорилгоор хамруулах юм.

Ингэхдээ, 

  • Баянзүрх, Баянгол дүүрэгт 20,000
  • Сонгинохайрхан дүүрэгт 13,000
  • Хан-Уул дүүрэгт 6,000
  • Сүхбаатар дүүрэгт 4,500
  • Чингэлтэй дүүрэгт 3,000
  • Багануур дүүрэгт 2,000
  • Налайх дүүрэгт 1,000
  • Багахангай дүүрэгт 500 өрхийг хамруулна.

Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй  хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх тул мэдээлэл ирээгүй бол шинжилгээний цэгт очиж ачаалал үүсгэхгүй байхыг иргэдэд зөвлөлөө. 

"Автобус баазын жолооч 11 сарын 29-нөөс хойш ажилдаа очоогүй байсан. Нэг унаагаар явдаг, ойрын 17 хүнийг тусгаарлалтад авсан. Харин тухайн автобус баазын 512 хүнд шинжилгээ авахад халдварын тохиолдол илрээгүй. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан