Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Нийслэлийн ногоон бүсэд ойн цэвэрлэгээ хийж байна

Иргэдийн түлшний хэрэгцээг хангаж, хууль бус мод бэлтгэлийг зогсоох зорилготой Ойн цэвэрлэгээ үндэсний хөтөлбөр 2014 оноос эхлэн улс орон даяар хэрэгжиж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/602 дугаар тушаалаар 2020 онд улсын хэмжээнд ойн цэвэрлэгээний ажлыг 38 839 га талбайд 1 235 576 шоо метр хэмжээгээр бэлтгэхээр хязгаарыг баталсан. Үүний 0,73 хувь буюу 410 га талбай нь нийслэлийн ногоон бүсийн ойн санд хамаарч байгаа юм. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 28 дугаар тогтоолоор нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн 230 га талбайд цэвэрлэгээний огтлолт, 180 га талбайд цэвэрлэгээний ажил хийж, 9100 шоо метр мод бэлтгүүлэхээр тогтоосон.

2020 оны ойн цэвэрлэгээний ажлыг гүйцэтгэхээр мэргэжлийн эрх бүхий дөрвөн аж ахуйн нэгж санал ирүүлж, түймэр, ойн хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болсон ой бүхий Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Дээндий, Хуандай, Их амнаас тээвэрлэлт хийж эхлээд байна. Ингэхдээ 100 шоо метр тутамд 2 га талбайг суулгацаар ойжуулж нөхөн сэргээх үүрэг хүлээн, 46 сая төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ.

Цэвэрлэгээний автомашинууд нь улсын дугаартай, хаалган дээрээ аж ахуйн нэгжийн нэр, цэвэрлэгээний байршил бүхий таних тэмдэгтэйгээр зөвхөн цэвэрлэгээний талбай Туул голын хөндий Гачуурт тосгоны төв Улаанбаатар хотын модны зах, жижиглэн худалдааны төв гэсэн маршрутаар тээвэрлэлт хийж байгаа юм. Улмаар нийлүүлэлт хэвийн явагдаж байгаа тул түлээний үнийг нэмэгдүүлэхгүй байх чиглэлээр модны захуудтай экологийн хариуцлагын гэрээ байгуулсан болно. 

 Нийслэлийн Байгаль орчны газар

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан