Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
"Нэг өрх-нэг иргэн" гэсэн зарчмаар тандалтын шинжилгээг хийнэ

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 532 иргэнээс тандалтын шинжилгээ авсан ба хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдээс тандалтын шинжилгээг авч байгаа аж.
Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдлуудыг илрүүлэх зорилгоор 9 дүүргийн 30 цэгт 70 мянга гаруй иргэдээс "Нэг өрх-нэг иргэн" гэсэн зарчмаар тандалтын шинжилгээг хийнэ гэж албаныхан мэдээллээ. Шинжилгээг арванхоёрдугар сарын 04-нөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд хийнэ.
- Баянгол дүүрэгт - 6
- Баянзүрх дүүрэгт - 6
- Сонгино Хайрхан дүүрэгт - 4
- Сүхбаатар дүүрэгт - 3
- Хан уул дүүрэгт - 4
- Чингэлтэй дүүрэгт - 2
- Багануур дүүрэгт - 2
- Налайх дүүрэгт - 2
- Бага хангай дүүрэгт - 1 цэг тус тус ажиллах юм.
Иймд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахин шинжилгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байгаа аж.
0 Сэтгэгдэл
























