Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Улсын хэмжээнд 2,186 иргэн тусгаарлалтад байна

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хэвлэлийн хуралд УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр оролцож, мэдээлэл хийсэн билээ.

Тэрбээр Сүүлийн 24 цагт нийслэлийн дөрвөн тусгаарлах байрнаас 55 иргэн,  орон нутагт 120 иргэн, улсын хэмжээнд нийт 175 иргэнийг тусгаарлан ажиглах байрнаас гэрийн ажиглалтад шилжүүллээ.

Өчигдөр Сүнжин Грандаас гарсан 42 иргэн нь хүүхдүүд байсан тул нэгдсэн байдлаар автобусаар гэрт нь хүргэж ажилласан.

Өнөөдөр Новотел, Корпорейт, Кемпински, Вензоу буудалд тусгаарлалтад байсан иргэдийг гэрийн ажиглалтад шилжүүлнэ. Гэрийн ажиглалтад шилжиж байгаа иргэдэд 14 хоног гэртээ байж, халдвар хамгааллын дэглэм сахих үүрэг чиглэл өгч, гарын үсэг зуруулан баталгаа авч байгаа.

Нийслэлийн хэмжээнд гэрийн ажиглалтад 1,273 иргэн байгаа бол орон нутагт 7,210 иргэн байна. Улсын хэмжээнд 68 тусгаарлан ажиглах байранд 2,186 иргэн тусгаарлагдаж байгаа. Тусгай нислэгээр татан авсан иргэдийн тусгаарлалтын хугацаа үндсэндээ дуусаж байгаа бөгөөд дээрх танилцуулсан тоон мэдээ нь хавьтал болсон иргэдийн тоо юм.

Тусгаарлалтад байгаа болон тугаарлалтын хугацаа нь дууссан хавдрын эмчилгээ хийлгэх, мэс засалд орох шаардлагатай иргэдийг эмнэлгүүдтэй холбож ажиллаж байгаа. Мөн тусгаарлалтад байсан жирэмсэн эмэгтэйг ХӨСҮТ-рүү шилжүүлсэн гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан