Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Улсын нэгдүгээр төв эмнэлэг MRI аппаратыг засварлан, ашиглалтад орууллаа

ЭМЯ-ны 2016 онд Австрийн Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлсэн “Улсын эмнэлгүүдийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэх " төслийн хүрээнд Улсын нэгдүгээр төв эмнэлэгт  3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 1.5Т өндөр хүчин чадалтай MRI аппарат нийлүүлэгдсэн. Тус MRI аппарат нь 2016 оны 10 дугаар сараас оношилгоонд ашиглагдаж эхэлсэн ч хөргөлтийн "Helium" бодисын ууршилттай холбоотой гэмтэл гарч, 3 удаагийн  засвар үйлчилгээ хийгдэж, нийт 7 сарын хугацаанд ашиглагдсан байна.

Харин нэг гэмтэл давтан гарч байгаа асуудлыг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ЭМЯ-ны удирдлагуудын хамтарсан баг төслийг хэрэгжүүлэгч "Вамед инженеринг" компанид удаа дараа хүсэлт гаргаж, аппаратын толгой буюу үндсэн хэсгийг цогцоор нь солиулах зөвшилцөлд хүрснээр дэвшилтэт технологийг улсын эмнэлэгт ашиглах боломжийг нэмэгдүүлсэн. MRI аппаратны гол цөм хэсэг болох толгойн хэсгийг  бүтнээр нь солиход өндөр зардал, угсрах суурилуулах ажилд их хугацаа зарцуулагдаж, 2019 оны 10 дугаар сараас эхэлсэн ажил өнөөдөр биелэлээ олж байгаад УНТЭ-ийн ажилтнууд болон үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун байна
.

Энэхүү өндөр хүчин чадал бүхий MRI аппарат ашиглалтад орсноор ард иргэдэд хүргэх мэдрэл, яс тулгуур эрхтэн, хэвлий болон бага аарцгийн хөндийн  эрхтнүүдийн оношилгооны ач холбогдол, чанар, хүртээмж сайжрах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан