Тэсэлгээний бодисын хоригт Монгол Улс орохгүй
Багш, хүүхдийн хөгжилд эцэг, эхийн оролцоог нэмэгдүүлнэ
ТӨСӨЛ: Үндэсний шигшээ багт гадаадын иргэн, ААН-ээс нийлүүлэх тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлнө
Монгол Улс НҮБ-ын Статистикийн комиссын 2027-2030 оны гишүүнээр сонгогдлоо
“Playtime” наадмын эхний арга хэмжээ энэ ням гарагт Сүхбаатарын талбайд болно
Дөрөвдүгээр сарын 10-наас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцоно
СЕХ нөхөн сонгуулийн автоматжуулсан системийг шалгах ажлын хэсэг байгууллаа
“Сэлбэ 20 минутын хот” төслийн бүтээн байгуулалтад дотоодын үйлдвэрлэгчдийн оролцоог нэмэгдүүлнэ
“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуурын үйлдвэрлэл нэмэгджээ
Б.Батцэцэг:Төрийн байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30, тарах цагийг 16:00-17:30-ийн хооронд байх зохицуулалт хийсэн
Д.Сумъяабазар:Одоогийн байдлаар QR код бүхий зөвшөөрөлтэй 17006 автомашин замын хөдөлгөөнд оролцож байна

Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдааны үеэр Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар цар тахалтай холбоотой нөхцөл байдлын талаар мэдээллээ.
Тэрээр "Одоогийн байдлаар QR код бүхий зөвшөөрөлтэй 17006 автомашин замын хөдөлгөөнд оролцож байна" гэв.
Тээврийн хэрэгслийн эрчмийн мэдээлэл:
- Энгийн өдрүүдэд 450,000-500,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог.
- Цагийн хязгаарлалтын өдрүүдэд 41,000 хязгаарлалтыг сунгахад 80,000 орчим тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байсан.
- Иргэдийн хөдөлгөөн 70-90 орчим хувь буурсан.
Хяналт шалгалт:
- Хяналтыг давхардсан тоогоор 13,163 чиглэлд 35,576 албан хаагч нийтийн хэв журмыг сахиулан, иргэдийн болон авто замын хөдөлгөөний хязгаарлалтад өдөр бүр хяналт тавин ажиллаж байна.
Нийтийн тээврийн үйлчилгээ:
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед тодорхой тогтоосон цагуудад 860 гаруй автобус өдөр бүр үйлчилгээнд явуулж нийт 94 чиглэлд 12,961 тээврийн хэрэгсэл 52,455 удаагийн эргэлтээр 1,181,906 зорчигч тээвэрлэсэн.
0 Сэтгэгдэл
























