Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 “Өв Соёл Үйлдвэр” ХХК төрт ёсоо хүндэтгэн Монгол төрийн далбаагаа мандууллаа Анхдугаар Үндсэн хуулийг баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр Уртасгасан цагаар томуугийн амбулатори ажиллаж байна Б.Төгсбаярыг УИХ-ын Хэвлэл мэдээллийн газрын даргаар томилно “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан баатарлаг тууль хайллаа Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх жилдээ зохион байгуулна Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ү.Хүрэлбаатар Ардын уран зохиолч цол хүртэнэ  Эрээн хотын гаалийн талбайд 8000 тонн, “Тавантолгой түлш” компанийн үйлдвэрт 35 мянган тонн хагас коксон түлш нөөцлөөд байна
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хангах түр журам баталлаа

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хангах түр журам батлах тухай” тушаал гаргалаа.

Энэ журмаар, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах, Үндсэн хуулийн цэцийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахтай холбоотой авч хэрэгжүүлэх шуурхай арга хэмжээний талаарх харилцааг зохицуулсан байна.

Тухайлбал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, мэдээлэл, гомдол, хүсэлт болон албан бичгийг шуудангаар, эсхүл info@conscourt.gov.mn и-мэйл хаягаар хүлээн авна.

Мөн маргагч талууд Үндсэн хуулийн цэцийн дунд, их суудлын хуралдаанд оролцох, хэргийн материалтай танилцах хүсэлтээ info@conscourt.gov.mn и-мэйл хаягаар, эсвэл хариуцлагатай жижүүрийн 51-260109 дугаар утсаар холбогдож заавал урьдчилан мэдэгдэнэ.

Түр журмаар, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед Үндсэн хуулийн цэцийн хуралдааныг хэрхэн зохион байгуулахыг зохицуулсан байна. Тодруулбал, маргагч талууд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд оролцохдоо тусгайлан бэлтгэсэн өрөөнөөс зайнаас харилцах программыг ашиглан оролцоно. Хуралдаанд нэг асуудлаар хоёр буюу хэд хэдэн иргэн нийлж эсвэл тусдаа өргөдөл, мэдээлэл гаргасан бол тус бүр нэг иргэнийг оролцуулахаар зохицуулжээ. 

Эх сурвалж: Үндсэн хуулийн цэц

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан